Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Д.Муратыг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүллээ

  С.Золбоо 2018-06-22 2523

    Монгол Улсын Ерөнхийлөгчөөс “Д.Муратын Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн тухай” Монгол Улсын Их Хурлын 45 дугаар тогтоолд тавьсан хоригийг хүлээн авахыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн бөгөөд “Ерөнхийлөгчийн хоригийн тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ.

   Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд хоригийг хүлээн авах эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хоригийг хүлээн авах нь зүйтэй хэмээн үзэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан тогтоолыг баталлаа.

    УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын 45 дугаар тогтоол буюу Д.Муратын гишүүний бүрэн эрхийг нь түлгэлзүүлэхээс татгалзах шийдвэрт тавьсан хоригийг хэлэлцэж, хүлээж авлаа.

Хуралдаанд оролцсон гишүүдийн 79.5 хувь "Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зөв" гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл Д.Муратыг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүллээ.

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө