Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ИРГЭДИЙН САНААЧИЛСАН ТОГЛООМ НААДГАЙ ЭРЭЛТ ИХТЭЙ БАЙНА

  TV5 News 2018-07-13 703

БЭЛТГЭСЭН:Т.Бадамханд         

  Цэнгэлдэх хүрээлэнгийн эргэн тойронд үзэх харах зүйлгүй байсан наадамчин олныг иргэдийн өөрсдийнх нь санаачилсан тоглоом наадгай тун чиг зугаацуулжээ. Тухайлбал усны саванд 1000-аас 20 мянга хүртэлх дэвсгэрт нааж 1000 төгрөг төлөөд 10 цагираг шидэж, оруулсан цагирагныхаа тоогоор мөнгө хожих тоглоомыг иргэд ихэд сонирхоно лээ.

 Бага насны хүүхдүүдэд зориулсан галт тэрэг, хийлдэг гулсуур, удирдлагатай машин гээд 1000-5000 мянган төгрөг төлөөд хэсэгхэн зуур ч гэсэн хүүхдүүдээ сатааруулах зүйл их байсан юм. Эрдэнэт хотоос ирсэн илжгийг унах сонирхолтой бага насны үзэгч их байна. 3 мянган төгрөг төлж нэг удаа унана. Харин зураг авахуулбал 1500 төгрөг төлж байлаа.

   Мөн 3000 мянган төгрөөр хүссэн амьтныхаа дүрийг нүүрэн дээрээ авьяаслаг зураач охидоор зуруулж байсан юм. Урлаг соёлын үзүүлбэр байгаагүй ч иргэдийн санаачилсан зугаатай тоглоом олон байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө