Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ЭНЭ САРЫН 20-НЫГ ХҮРТЭЛ ИХЭНХ НУТГААР УСАРХАГ БОРОО ОРНО

  TV5 News 2018-07-16 749

БЭЛТГЭСЭН: М. АРИУНЖАРГАЛ 

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо орж жижиг гол хуурай сайр, уулын бэлээр уруйн үер буух, гол мөрний усны түвшин нэмэгдэж богино хугацаанд үерлэх эрсдэлтэй байгааг албаныхан сануулж байна. Ихэнх нутгаар усархаг аадар бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул голын эрэг дагуу суурьших, нутаглаж байгааа малчид, тариаланчид аж ахуйн нэгж, байгуулага иргэдийг сонор сэрэмжтэй байж үер усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжэ авахыг анхаарууллаа.   Энэ сарын 14 ний өдөр архангай, баянхонгор, завхан, өмнөговь зэрэг аймгуудад их хэмжээний усархаг бороо орсон байна.Үүнээс үүдээд баянхонгор аймагт үер бууж айл өрхүүд усанд автсан гэдгийг онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ

Энэ сарын 17-21 нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр баруун аймгуудын ихэнх нутаг, төв, говь зүүн аймгуудын нутгийн зарим газраар 18 нд нутгийн зарим газраар 20 нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай усархаг бороо орж салхи борооны өмнө түр зуур ширүүсэхийг сануулж байна. Харин өнөөдрөөс эхлэн баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр түр зуурын усархаг бороо орох тул үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжлүүлж байна

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан