Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Японд хэт халууны улмаас нэг хоногт 1,500 хүн эмнэлэгт хүргэгджээ

  TV5 News 2018-07-16 1583

БЭЛТГЭСЭН: М.ДАВААДУЛАМ

Японд хэт халууны улмаас нэг хоногт 1,500 гаруй хүн эмнэлэгт хүргэгджээ. Мөн зургаан хүн наранд цохиулж, нас барсан тухай Kyodo агентлаг мэдээллээ.

Сүүлийн өдрүүдэд Япон даяар хэт халж, чийглэг уур амьсгал тогтжээ. Цельсийн 30 хэмээс давж халсан байна. Зарим хот сууринд Цельсийн 39 хэм хүрчээ. Өнгөрсөн онд арлын улсад хэт халууны улмаас 44 хүн нас барж, олон арван мянган хүн эмнэлэгт хандсан байна.

Мөн “Прапирун” далайн шуурганы нөлөөгөөр Японд олон хоног үргэлжлэн орсон их борооны дараах үер, хөрсний гулгалтын хохирлыг барагдуулах ажил үргэлжилж байна. Хамгийн сүүлд авсан мэдээгээр үерт 216 хүн амиа алджээ. Японы 47 мужийн 31 мужид үер бууж, хөрсний гулгалт болжээ. 160 гаруй орон сууц бүхэлдээ нурж, 700 гаруй барилга сүйдэж, 25,000 гаруй байшин барилга үерт автсан байна. Япон даяар хэт халж байгаа нь мөн нөхцөл байдлыг хүндрүүлж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө