Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Соёлжъё: Соёлч зантай байя!

  TV5 News 2018-07-16 1150

БЭЛТГЭСЭН: М.УЯНГА

Улс орны хөгжил, цэцэглэлт, амар тайван, замбараатай нийгмийг бүтээхэд иргэн хүн бүрийн оролцоо, хувийн соёл чухал үүрэгтэй гэдгийг манай зарим иргэд маш сайн ойлгох хэрэгтэйг алхам тутамд сануулсаар. Хүний хамгийн энгийн соёлч зан бол бусдыг болоод өөрийгөө хүндлэхээс эхэлдэг. Автобусанд жирэмсэн, өндөр настай хүнд суудал тавьж өгөх, замын хөдөлгөөнд соёлтой оролцох, эмэгтэй хүн болоод бусадыг хүндэлж эелдэг, зөөлөн харьцах, хүнлэг, хүлээцтэй байх, хогоо хогийн саванд хаях, гудамж талбайд нус цэрээ хаяхгүй байх, уучлалт гуйх,  буулт хийх, хүнтэй мэндэлж, баярлалаа, баяртай гэж хэлж сурах нь хүн бүрт заавал байх ёстой ёс суртахуун болоод маш том соёл юм. Иргэд соёлч зантай байна гэдэг нь өөрийгөө болоод бусдыг хүндэлж байгаагаас гадна дэлхийн бусад улс орнуудад өөрсдийн эх орны өнгө төрхийг харуулж буй үзүүлэлт билээ.

Саяхан л гэхэд хөл бөмбөгийн ДАШТ-ний үеэр Япон улсын иргэд өөрсдийн орны багаа дэмжсэний дараа цэнгэлдэх хүрээлэн дахь хогоо цэвэрлээд гарсан нь тухайн орны хүмүүс ямар соёлтой вэ гэдгийг дэлхий нийтэд харуулсан энгийн жишээ байлаа. Иргэд ээ хамгийн энгийн соёлч занг л суулгацгаая!    

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө