Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ЗАВЬТ ЭРГҮҮЛ АЖИЛЛАЖ БАЙНА

  TV5 News 2018-07-17 635

 Туул голын Гачууртын Хар усан тохойгоос Биокомбинатын гүүр хүртэл моторт завь, сэлүүрт завиар иргэдийг голын усанд осолдохоос урьдчилан сэргийлж аюулгүй байдлыг хангаж  ажиллаж байна.

   ОБЕГ ын алба хаагчид баяр наадмын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж 15 иргэнийг усанд осолдохоос аварчээ. 

Он гарсаар улсын хэмжээнд иргэдийн санамсар болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхих, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орсон зэргээс шалтгаалан 12 аймгийн 27 сум, нийслэлийн 4 дүүрэгт 39 удаагийн усны осол гарч 48 хүн амь насаа алдсан байна. Үүнээс 9 нь хүүхэд 39 нь насанд хүрэгсэд байжээ. Хамгийн сүүлд баяр наадмын өдрүүдэд 25-35 насны гурван залуу голын усанд амь насаа алджээ.

Холбоотой Зураг

Аялал, амралтаар явахдаа гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх, сонор сэрэмжтэй байж, бага насны хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж,  тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа хяналтаа дээшлүүлэх, баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж, аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна. Мөн хүчтэй аадар бороо орох нь үерийн аюул дагуулж болзошгүй тул учирч болзошгүй эрсдэлээс сэрэмжилж, голын эрэг хөндийд байрлахгүй байхыг сэрэмжлүүлж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө