Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Л. Оюун-Эрдэнэ: УИХ-ын ээлжит бус чуулган зарлахгүй бол Үндсэн хуулийн цэцэд очно

  TV5 News 2018-07-18 1521

БЭЛТГЭСЭН: М. АРИУНЖАРГАЛ  

 УИХ- ын нэр бүхий 26 гишүүн төрийн албыг арилжаалсан гэгдэх 60 тэрбумын хэрэг, Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьсан асуудлуудаас эхлээд ээлжит бус чуулган зарлан хуралдуулах шаардлагатай олон асуудал байна гэж үзсэн. Улмаар улсын их баяр наадмын өмнө уих ын даргад ээлжит бус чуулган зарлан хуралдуулах хүсэлт хүргүүлсэн бол өчигдөр ерөнхийлөгч Х.Баттулга ээлжит бус чуулган зарлах тухай албан бичгийг их хурлын даргад хүргүүлсэн юм.

Тэгвэл төрийн албыг арилжаалах 60 тэрбумын бичлэгт гол тоглогч нь гэгдээд байгаа УИХ- ын дарга ээлжит бус чуулган зарлан хуралдуулахгүй бол үндсэн хуулийн цэцэд очно хэмээн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хэллээ

Ээлжит бус чуулганаар хэлэлцэх тэргүүн эгнээний асуудал нь 60 тэрбумын хэрэг болоод байгаа. Олон нийтийн дунд энэ асуудлаар их хурлын даргыг суудлаас нь буулгах гэж байна гэх яриа ч гараад байгаа юм. Харин авлига албан тушаалын томоохон асуудлууд авлигатай тэмцэх газарт очоод замхарч байгаа асуудалд тус газрын даргаас тайлбар сонсох нь хамгийн чухал хэмээн тэрээр хэлж байна

Хэрэв Монгол улсад хууль үйлчилдэг бол УИХ- ын дарга ойрын хугацаанд ээлжит бус чуулган зарлан хуралдуулна хэмээн тэрээр онцоллоо. УИХ- ын 26 гишүүн болоод ерөнхийлөгч ээлжит бус чуулган зарлан хуралдуулах шаардлагатай гэж үзсэн өнөөгийн нөхцөлд УИХ- ын дарга татгалзсан тохиолдолд үндсэн хуулийн цэцэд очно гэдгийг ийнхүү хэлж байна

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө