Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

АЗИ НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН БЭЛЭН МӨНГӨ ТАРААЛТЫН ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО

  TV5 News 2018-08-11 800

БЭЛТГЭСЭН: Т. БАДАМХАНД

 МУЗН-ийн Хүүхэд залуучуудын хөгжлийн төвд зүүн азийн үндэсний нийгэмлэгүүдийн төлөөлөл оролцсон бэлэн мөнгөний тараалтын практик сургалт зохион байгууллаа. Сургалтад Бангладеш, Пакистан, БНХАУ, Шриланк зэрэг улс орнуудаас 30 гаруй төлөөлөгч оролцсон байна. сургалтыг явуулахдаа практик байдлаар кэйс зохиож, гамшиг нүүрлэсэн хотод бэлэн мөнгөний тусламжийг хэрхэн үзүүлэх ёстойг баг болон хуваагдаж ажилласан байна. сургалтын дараагаар гамшгийн хариу арга хэмжээ авах бэлэн байдлын төлөвлөгөө боловсруулсан байжээ.

Гамшигт өртсөн ард иргэдэд бэлэн мөнгө тараах нь тэдгээр хүмүүст тохирох хамгийн зөв тусламж болдог байна. Оролцогчдын туршлагаас хуваалцах, тухайн улс үндэстэн гамшигт өртсөн иргэддээ бэлэн мөнгө тараахад алдаа оноогоо хуваалцах зэрэг олон чухал асуудлыг шийдвэрлэж, баримт бичигээ боловсронгуй болгоход сургалтын зорилго оршиж байгааг төлөөлөгчид хэлж байна.

 Бангладеш, Балба зэрэг улс орнуудад гамшиг тохиолдоход үзүүлэх тусламж нь бараа материал байсан ч зардал ихтэй, тусламжийн бараа иргэдийн гар дээр очоод төдийлөн нүдээ олохгүй байсныг 15 жилийн өмнөөс мөнгө хэлбэрт шилжүүлэн тусламж үзүүлэх болжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан