Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

СОЁЛЖЪЁ: ХЭЭГҮЙ МОНГОЛ ЗАН ГЭДЭГ НЬ АВТОМАШИНЫХАА ЦОНХООР ХОГ ХАЯХЫГ ХЭЛДЭГГҮЙ

  TV5 News 2018-08-11 2553

БЭЛТГЭСЭН: М. УЯНГА

Хаа газрын соёлын нэг доголдол бол гадаа ил задгай хог хаях. Тэр дундаа авто зам дээр манай жолооч нар машины цонхоороо хог хаяад байдаг нь оюун ухаант хүний хийж болох үйлдэл биш гэмээр. Автомашиныхаа цонхоор хог хаяж байгаа  жолоочийг харсан иргэн хогоо хогийн саванд хаяхыг шаардахад “миний машин тэгээд хогийн сав юм уу” гэж хариулсан гэдэг. Энэ мэт эмгэнэлтэй бодол сэтгэхүйгээсээ зарим жолооч нар салмаар байгаа юм. Хотын төвөөр олны нүдэн дээр овортой хог хаях нь бас ч гэж ховор үзэгдэл.

Харин тамхины иш, бохь зэргийг хаа дуртай газраа л цонхоороо чулуудчихаж байгааг ойлгоход хэцүү. Жижиг цаасанд боогоод хогийн саванд хаячхад юу нь болохгүй байна вэ гэж асуумаар . За тэгээд хотын зах, хөдөө зам дагуу ундаа, чихрийн уут, хоолны сав гэх мэт хог хэдэн янзаараа хөглөрч байдгийг та харсан л байх. Энэ бүгд жолооч нарын цонхоороо хаясан хог. Бид байгаль дэлхийгээ хайрлаж, цэвэр цэмцгэр орчинд амьдрах хэрэггүй гэж үү?

Манай хойд хөрш Орос д автомашиныхаа цонхоор хог хаявал, өөрөө буцааж түүх, эсвэл 2000 рублээр торгодог юм байна. Харин манайд мөн адил өөрөө түүх, эсвэл 10000 төгрөгөөр торгодог байна. Гэтэл манайд “Монголын хууль 3 хоног” гэдэг нь л болоод байна. Жолооч нар аа автомашиныхаа цонхоор хогоо хаяад л байвал улс маань одоо ч, ирээдүйд ч хогноос салахгүй. Хогийг хогийн саванд нь хийж, өөрсдийгөө, үр хүүхдүүдээ цэвэр, цэмцгэр орчинд амьдруулцгаая.      

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө