Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ЗАМ ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМНЫ ДЭД САЙДАД Л. ХАЛТАРЫГ ТОМИЛОВ

  TV5 News 2018-08-15 429

Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар Зам тээврийн хөгжлийн дэд сайдад Л.Халтарыг томилж, үүрэгт ажилд нь орууллаа гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Ерөнхий сайд болон сайд нар салбарын бүтээн байгуулалтын ажлуудад хариуцлагатай, хуулийн дагуу шуурхай ажиллахыг хэллээ.  Л.Халтар нь  УБТЗ-ын орлогчоор ажиллаж байсан юм. 

Л.Халтар нь Төмөр замын ашиглалтын инженер, бизнесийн менежер мэргэжилтэй. ОХУ-ын Санкт-Петербург хотын Төмөр замын сургууль, ОХУ-ын Эрхүү хотын Замын харилцааны их сургуульд тус тус суралцаж, төгссөн. Улаанбаатар төмөр замд хашаа цэвэрлэгч, ачигчаас орлогч дарга хүртэл 38 жил ажиллажээ. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө