Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ЭНЭТХЭГТ ҮЕР УСНЫ ГАМШГИЙН УЛМААС 357 ХҮН АМИА АЛДЖЭЭ

  TV5 News 2018-08-20 692

БЭЛТГЭСЭН: Б.ОЮУН 

Энэтхэгт нүүрлээд байгаа үер усны гамшигт нэрвэгдэгсдийн тоо хамгийн сүүлийн мэдээгээр 357 болж нэмэгдээд байна. Энэтхэгийн баруун өмнөд нутгаар борооны улирал эхэлж, их хэмжээний усархаг бороо үргэлжлэн орсноос сүүлийн 100-аад жилд тохиолдож байгаагүй үер усны гамшиг нүүрлээд байгаа юм.

 Гамшигт үзэгдэлд хамгийн их нэрвэгдээд байгаа Керала мужид нутгийн иргэдийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлэх ажил үргэлжилж байна. Өнөөдөр түр хуарангууд, түр хоргодох байруудад 800 мянган хүнийг шилжүүлэн байршуулаад байна. Энэтхэгт борооны улирал 7-р сард эхэлсэн юм. Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди гамшигт хамгийн ихээр нэрвэгдсэн Кералу мужид очиж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцжээ. Мужийн эрх баригчдын мэдээлж байгаагаар гамшигт өртөн амиа алдсан иргэдийн дийлэнх нь үерийн улмаас буусан хөрсний нуралт, гулгалтад дарагдсэн байна. Цаг уурчид бороо үргэлжлэн орох төлөвтэй байгааг анхааруулж байна. Гамшгийн

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө