Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Булнай нуруу, Улз голын эх, Байтаг Богдын өргөтгөл зэрэг 22 газрыг улсын тусгай хамгаалалтад авахаар боллоо

  Ч.Доржбат 2018-09-07 825

Завхан Хөвсгөл аймгийн нутгийг дамнан байх Булнай нуруу, Говийн их дархан цаазат газарт харьяалагдах Байтаг богдын зарим хэсэг, мөн Дорнод аймгийн нутагт байх Улз голын эх, Мэнэнгийн цагаан хоолой,  Нөмрөгийн дархан цаазат газрын өргөтгөл, Дарьгангын байгалийн цогцолборт газар, Отгонтэнгэрийн дархан цаазат газрын өргөтгөл, Монгол дагуурын дархан цаазат газрыг өргөтгөн улсын тусгай хамгаалалтад авах саналыг ЗГ-аас дэмжсэн байна.

Нийтдээ 9 аймгийн 29 сумын нутаг дэвсгэрийн 3,4 сая га га талбайг хамарсан газрыг Улсын тусгай хамгаалалтад авахаар судалж, тусгасан байна.

 Мөн Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутаг байх Сутай хайрхан уул, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт байх Зотол хаан уул, Дулаан хайрхан уул, Дорнод аймгийн нутаг байх Хөх нуур, Ташгайн таван нуур, Жарантогооны тал, Халхын таван уул, Баяндун уул, Гүн гашууны хоолой, зэрэг газрууд багтжээ. Мөн хуучин улсын тусгай хамгаалалтад байсан дархан цаазат газруудынхаа талбайг өргөтгөж Улсын тусгай хамгаалалтад авахаар болсон байна. Үүнийг нэг нь Ховд аймгийн Алтай, Үенч сумдыг дамнан байх  Байтаг богд орчмын нутаг юм.

 Нэр бүхий 22 газрын улсын тусгай хамгаалалтад авахын тулд БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар 2 жил гаруй судалгаа шинжилгээ хийсэн байна. Ингээд засгийн газрын хуралдаанд оруулаад дэмжигдсэн. Одоо УИХ-р эцэслэн шийднэ. Бид газар нутгаа Улсын тусгай хамгаалалтад авснаар түүхийн болоод  байгалийн дурсгалт газраа  онгон дагшин хэвээр нь  өнө удаан  жил авч явах ач холбогдолтой.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө