Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ЯЛТАН ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖЛЭЭ

  Б.Уянга 2018-10-10 890

Хууль зүйн байнгын хороогоор Ялтан шилжүүлэх тухай Монгол улс Бүгд найрамдах социалист вьетнам улс хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэж төслийн талаар хууль зүйн сайд Ц.Нямдорж танилцууллаа.  Мөн согтуурах мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хэлэлцэх үеэр гишүүд багагүй маргаан дагууллаа. Учир нь хүний эрхтэй холбоотой хоёр асуудлаар хэлэлцэх  байтал салбарын сайд нь Байнгын хорооны хурлыг орхиж гарсан нь гишүүдийн шүүмжлэлийг дагууллаа.

Дээрх хоёр асуудал хоёул хүний эрхтэй холбоотой атал салбарын сайдгүйгээр горимын санал хэлж санал хураах нь хууль бус гэж үзэх гишүүд цөөнгүй байлаа. Хуульзүйн байнгын хорооны хурлаар дэгийн тухай хуулийг хөндөж гишүүд салбарын сайдтай цуг хуралдаж санал хураах нь зүйтэй гэж үзлээ. 

Өнөөдрийн байдлаар хилийн чанадад 174 монгол иргэн тухайн улсынхаа шүүхийн шийдвэрээр ял эдэж байгаа бол гадаадын 19 иргэн шүүхийн шийдвэрийн дагуу Монгол Улсад хорих ял эдэлж байна.  Үүнээс Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хоёр иргэн манай улсад ял эдэлж байгаа бол тус улсад хорих ял эдэлж байгаа монгол иргэн байхгүй гэв. Гэхдээ тус улс руу зорчих Монгол Улсын иргэдийн хөдөлгөөн сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа учраас дээрх төрлийн хэлэлцээрийг улс орнуудтай байгуулах нь монгол иргэдийн эрх ашгийг хилийн чанадад хамгаалахад чухал ач холбогдолтой гэдгийг онцоллоо.  Хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөхийг дэмжсэн тул энэ талаарх санал дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.


 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө