Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

РАФАЕЛЬ НАДАЛЬ ГАМШГИЙН БҮСЭД АЖИЛЛАЖ БАЙНА

  Б.Оюун 2018-10-12 831

Чансаагаараа дэлхийд 1-рт бичигдэж байгаа Испанийн теннисчин Рафаэль Надаль төрөлх Мальорка арал дээрээ ирж, байгалийн гамшигт үзэгдлийн учруулсан хор хохиролыг арилгах ажилд тусалж, гар бие оролцож байна.

Испанид хүчтэй аадар бороо орж, үер усны гамшиг нүүрлээд байгаа юм. Тэгвэл дэлхийн №1 теннисчин Мальорка арлын Сан Лоренсо хотын гудманд гарч, аврагчид болон нийтийн үйлчилгээнийхэнтэй хамт гудамж талбай цэвэрлэх ажилд гар бие оролцож байна.

Тэрээр түүнчлэн өөрийн теннисийн спортын төвөө гамшгийн улмаас орон гэргүй хоцорсон хүмүүст түр хоргодох байр болгон өгч, шаардлагатай тусламж дэмжлэг үзүүлж байгаа юм.

Испанид нүүрлэсэн гамшигт үзэгдлийн улмаас 10-аад хүн амиа алдаж, хэдэн арван хүн сураггүй алга болсонд тооцогджээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө