Нэгэн үе өсвөр насныхны шүтээн болж байсан алдартай хос болох Селена Гомес, Жастин Бибер нар хоёр тийш болоод багагүй хугацаа өнгөрөөд байна. Гэвч тэдний хайр дурлалын харилцаа тийм амар хөрөөгүй юм.
Өнгөрсөн 9-р сарын дундуур Жастин Бибер өөрийн шинэ найз бүсгүй Хейли Болдуинтай гэрлэсэн. Тэд сүй тавьснаа зарласнаас хойш 2 сарын дараа албан ёсоор гэрлэжээ.
Эрүүл мэндийн асуудал, мөн дээр нь сэтгэлзүйн хүнд байдал зэрэг нь Селенаг ойр ойрхон эмнэлэгт хэвтэхэд хүргэжээ. Ингэхдээ дуучин бүсгүйн сэтгэлзүйн байдал тогтворгүй байгаагаас найз нөхөд нь түүнийг Зүүн эргийн сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлж, мэргэжлийн хүмүүсийн туслалцаа авахад хүрчээ.