Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

“ДУГУЙН ӨДӨР-2018” бүх нийтийн арга хэмжээ маргааш болно

  Г.Бадамлянхуа 2018-10-12 1073

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хороо, Монголын дугуйн холбоо, “Залуу дугуйчин” клуб хамтран нийслэлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд энэ сарын 13-ны өдөр дугуйн парад, бүх насны хүмүүсийн уулын дугуйн тэмцээн, Экстрем Трэйлын УАШТ зэрэг сонирхогчдын болон мэргэжлийн тамирчдын дугуйн тэмцээнүүдийг зохион байгуулахаар болжээ.

Энэхүү арга хэмжээ нь Улаанбаатар хотыг Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёл, санхүүгийн төв болгох, биеийн тамир, спортыг хөгжүүлж, иргэдэд эрүүл аж төрөх дадал, хэвшил олгох зорилтын хүрээнд бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдэд унадаг дугуйн ач холбогдлыг сурталчилан таниулах, бүх нийтийн эрүүл мэндийг сайжруулахад онцгой ач холбогдолтой юм.

Энэ талаар өнөөдөр нийслэлийн Нийтийн Биеийн тамир, спортын хорооны Нийтийн биеийн тамирын хөгжлийн хэлтсийн дарга А.Болдмаа, Монголын Дугуйн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаЗ.Наран, “Залуу дугуйчин” клубын тэргүүн М.Түвшинтулга нар мэдээлэл хийлээ.

Дугуйн парад маргааш 09:30-10:30 цагийн хооронд болно. Дугуйн парадыг батлагдсан маршрутын дагуу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн Гэрэлт хөшөөтэй талбайгаас - Их тэнгэрийн ам – Маршалын гүүр – Скай резорт гэсэн чиглэлд зохион байгуулна.

Дугуйн парадад дугуй унах чадвартай, бусад дугуйчдын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр оролцож чадах эрэгтэй, эмэгтэй хүүхэд залуучууд, насанд хүрэгчид, 13-аас доош насны хүүхдүүд эцэг, эхийн хамт оролцож болно. Оролцогч нь моторт болон зайгаар ажилладаг дугуйгаар оролцож болохгүй бөгөөд бусад төрлийн дугуйгаар оролцож болно. Мөн дугуйн тормос, бусад эд ангиуд нь бүрэн ажиллагаатай байх шаардлагатай бөгөөд шаардлага хангаагүй дугуйтай оролцогчийг гараанд гаргахгүй ажээ.Уг параданд оролцох хөдөө, орон нутгийн тамирчид, иргэд болон багууд, оролцогчдынхоо тээврийн бүх зардлыг өөрсдөө хариуцна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө