Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2019 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ

  Б.Уянга 2018-10-16 640

   Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлд  зээлийн хүүг бууруулах,  чанаргүй активыг бууруулах стратегийн хэрэгжилтийг хангах , санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах эрхзүйн орчныг бий болгох, санхүүгийн салбарыг дэмжих, тогтворжуулах урт хугацааны  хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангах зэрэг асуудлыг тусгажээ. 

 Өнөөдрийн байдлаар арилжааны банкуудын зээлийн хүү 18 байгаа нь 2-3 функтээр буурсан үзүүлэлт хэдий ч Банк бус санхүүгийн байгууллагын хүү буурдаггүй асуудлыг тусгахыг санууллаа.   Мөн засгийн газар бонд буюу өрийн бичиг гаргахаа болсноор ямар эерэг өөрчлөлтүүд гарч байгааг тодрууллаа. 


    Манай орны банкны салбарын зээлийн хүү нь дунджаас доогуур орлоготой орнуудын дундажтай харьцуулахад 5 нэгж хувь, зүүн ази номхон далайн орнуудын лунджатай харьцуулахад 10 хувиар өндөр байгаа юм. Тиймээс энэ тоог бууруулах чанаргүй активыг бууруулах асуудлыг үндсэн чиглэлд тусгажээ. Нөгөө талаас  банк бус санхүүгийн байгууллагаас үзүүлж байгаа үйлчилгээг иргэд аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн байдалд эерэгээр нөлөөлөх байдлаар зохицуулах нь чухал ач холбогдолтой гэж үзсэн байна.    Засгийн газрын зүгээс импортыг хязгаарлаж экспортыг дэмжих бодлого баримтлаагүй нь инфляц өсөхөд нөлөөлсөн гэж зарим гишүүд шүүмжилсэн. Тиймээс мөнгөний бодлогын үндсэн чиглэлдээ инфляцийн үнийг тогтворжуулах заалт оруулж болохгүй юу гэж саналаа хэлэх гишүүд ч цөөнгүй байлаа.

 Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэлд гадаад валютын нөөцийг Монгол улсын аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан түвшинд дунд хугацаанд хүргэх чиглэлээр арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг мөн тусгажээ. Үүний тулд гадаад валютын улсын нөөцийг хүрэлцээт түвшинд хуримтлуулах, гадаадын шууд хөрөнгө оруулалтаар дамжуулан валютын орох урсгалыг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг тусгасныг хэлэлцлээ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө