Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ВАЛЮТЫН ЗОХИЦУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ

  Б.Уянга 2018-10-16 765

 Уг хуулийн төслийг өнгөрсөн 6 сарын 19ний өдөр УИХ-ын дарга Энхболдод өргөн бариж УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж дээрх хуулийн төслийг санаачлагчид нь буцаах шийдвэр гаргаж байсан. Харин УИХ-ын гишүүн Оюунчимэг нарын 4 гишүүн УИХ-д өргөн барьж үүнийг хууль тогтоох байгууллага хэлэлцэж байгаатай холбогдуулан дахин хэлэлцэж байгаа юм. 

Хуулийн төсөлд ЗГ-тай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан стратегийн ач холбогдол бүий ашигт малтмалын газрыг ашигладаг Монголбанкнаас тогтоосон доод хэмжээний экспортын гадаад валютын орлоготой хуулийн этгээдийн төлбөр тооцооны дансыг Монголбанк өөр дээрээ байршуулж болно гэж нэмэлт оруулах, мөн хуульд тусгайлан заасан тохиолдолд хуулийн этгээдийн дансыг тодорхой нөхцөлөөр өөр дээрээ байршуулах төлбөр тооцоог гүйцэтгэх гэсэн нэмэлт өөрчлөлтүүд багтжээ. 

  Энэ мэтчилэн нэмэлт өөрчлөлт оруулах болсон шалтгаан нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа валютын зохицуулалтын  тухай хууль төв банк Монголбанкны тухай хуульд зааснаар валютын гүйлгээг зохицуулах улсын гадаад валютын нөөц эзэмшин удирдах үйл ажиллагаа явуулж байгаа боловч гадаад валютын их хэмжээний орлого бүхий хуулийн этгээдтэй бусад хэлцэл хийх эрхгүй байгаа нь хуулийн төсөл боловсруулах үндэслэл болсон гэж хууль санаачлагчид үзжээ. Улмаар төгрөгийн тогтвортой байдлыг хангах гадаад валютын нөөц бүрдүүлэх, тогтворгүй байгаа ханшийг бүрдүүлэх зэрэг асуудал шийдэгдэнэ гэж тооцжээ. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө