Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

МАНАЙ УЛСАД ОХУ-ЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.ШОЙГУ ЗУРГААН ЦАГИЙН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ

  С.Золбоо 2018-10-18 1696

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Оросын Холбооны Улсын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу нарын уулзалт хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, цэргийн хамтын ажиллагааны явц, цаашдын чиглэлийн талаар хэлэлцээ хийснээр албан ёсоор эхэллээ. Энэ үеэр хоёр орны “Цэргийн хамтын ажиллагааг хөгжүүлэх урт хугацааны хөтөлбөр”-т гарын үсэг үзэглэсэн байна.  Хөтөлбөрт батлан хамгаалах, зэвсэгт хүчний удирдлага, төрлийн цэргүүдийн болон цэргийн боловсрол, эрдэм шинжилгээ, эмнэлэг, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг цаашид хэрхэн хөгжүүлэх чиглэлүүдийг тусгажээ. 


  Айлчлалын үеэр ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Сүхбат Батлан хамгаалах яамнаа байрлах Монгол Улсын бүх цэргийн орйн дээд хар сүлдний өргөөгөө танилцуулан тайлбарлаж, ОХУ-ын батлан хамгаалахын сайд, армийн генерал Шойгу бүх цэргийн хар сүлдэнд мөргөн хүндэтгэл үзүүллжээ. Мөн ОХУ-аас буцалтгүй тусламжаар Монгол Улсын Зэвсэгт хүчний агаарын цэргийн командлалд нэн шаардлагатай техникүүдийг олгосон байна.

 Ерөнхийлөгчийн зарлигаар ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгуг “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-оор шагнажээ. Шагналыг Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд УИХ-ын дарга гардуулан өглөө. Мөн ерөнхий сайд У.Хүрэлсүх түүнийг хүлээн авч уулзсан байна. Уулзалтаар ирэх онд болох Халхын голын байлдааны хамтын ялалтын 80 жилийн ойг хамтран тэмдэглэх үед ОХУ-аас өндөр, дээд хэмжээний зочид хүрэлцэн ирнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Түүнчлэн хоёр орны батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, хамтарсан бэлтгэл хийх зэрэг асуудлаар санал солилцсон юм. 

 С.Шойгу 2001 онд ОХУ-ын Онцгой байдлын сайд байхдаа манай улсад айлчилж, малчдад хүргэх тусламжийг авчирч байсан. Харин энэ удаа Батлан хамгаалахын сайдын хувиар хүрэлцэн ирж байна.  Энэхүү айлчлал нь ОХУ-ын Батлан хамгаалахын сайдын манай улсад айлчилж байгаа 10 жилийн дараах айлчлал. 2008 онд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд А.Э.Сердюков айлчилж  байсан юм.

 

Related image

 Сергей Кужугетович Шойгу ОХУ-ын Батлан хамгаалахын сайдаар 2012 онд томилогдсон. Тэрээр  Тувагийн  Чадан хотод 1955 онд төржээ.

 ОХУ-аас С.Шойгуг 2009 онд ОХУ-ын баатар цолоор шагнасан нь түүнийг ямар нэр хүндтэй, чадварлаг удирдагч болохыг батлан харуулсан байна.  Цэрэг дайны, онцгой байдлын эгзэгтэй үед эр зориг, ур чадвар харуулсных нь төлөө түүнд уг шагналыг хүртээжээ.  Тэрээр мөн  Кавалер II зэргийн одон (2010), “Эх орны өмнө гавьяа байгуулсны төлөө” III зэргийн одон (2005), “Эр зоригийн одон” /1994/ зэрэг нэр хүндтэй одонгоор шагнагдсан байна.  ОХУ-ын Ерөнхийлөгчөөс 1993, 1996, 1999 ,  ОХУ-ын төрөөс 2000, 2005 онд талархал, мөн Киргиз, Мальт зэрэг улс С.Шойгуд төрийн дээд одонгоо хүртэж байжээ.  

Image result for сергей кужугетович шойгу

  ОХУ-ын Батлан хамгаалахын сайд  Монгол  улсад айлчилсан 6 цагийн айлчлал манай хоёр орны харилцаа хамтын ажиллагаанд , тэр дундаа батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний хүч чадлыг бэхжүүлэхэд өндөр дээд хэмжээний айлчлал болон өндөрлөлөө.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө