Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

УИХ ХҮҮХЭД БҮРТ МӨНГӨ ОЛГОХ ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХЭЭР БОЛЛОО

  Б.Уянга 2018-10-19 1294

Тогтоолын төсөл санаачлагчид Монгол улсын 0-18 насны хүүхэд бүрт ялгаваргүй мөнгө олгох зохицуулалт хийсэн байна. Манай улсын хувьд 1960-аад оноос хойш жилд нэг удаа хүүхдэд мөнгө олгодог байсан бол 2005 оноос 0-3 насны хүүхдүүдэд олгож өнөөдрийн байдлаар 18 нас хүртлэх нийт хүүхдийн 80 хувьд мөнгөн тэтгэмж олгож байна.  Харин энэ тоог уг тогтоолын төслөөр 100 хувьд хүргэх зорилтыг дэвшүүлжээ.  Хуулийн төсөл санаачлагчид хүүхдийн мөнгийг амьжиргааны хэрэгсэл бус хүн ам өсгөх бодлогын нэг гэж харж байгаа учраас санаачилсан гэж тайлбарлаж байна.  Нөгөө талаас ЗГ , намын мөрийн хөтөлбөрт уг асуудал туссаныг ч эргэн санууллаа.

Халамжийн мөнгийг иргэдээ ажилтай орлоготой болгоход зориулсан бол өнгөрсөн хугацаанд 20-30 үйлдвэр байгуулж 10 мянган өрх ажил орлоготой болох бололцоо байсан гэж зарим гишүүд үзэж байна. Халамжийн бодлогоор 28 жил явсан улсад нүүрсээс орж ирсэн орлогоо зөв тийш нь залах ухаан дутаж байна гэж хэлэх гишүүд цөөнгүй байлаа.

 Хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгоно гэх асуудал өрөөсгөл гэдгийг ч зарим гишүүд шүүмжилсэн. Хүүхэд бүрт улсаас үзүүлж байгаа халамжийн мөнгийг хүргэх учиртай. Гэхдээ нийт хүүхдэд 100 хувиар тооцож олгох асуудалд төсвийн хэмнэлт хийх бодлого алдагдаж байгааг ярилаа. Тиймээс төрийн зарим албыг цөөлөх саналыг зарим гишүүд хөндлөө.

 Хүний хөгжил сангийн тухай хуулиар өгч байсан уг мөнгө ашигт малтмалын салбараас гарсан үр ашгийг хүртээх агуулгаар хүрч байсан бол 2015 оноос өв сангийн хууль болж одоо халамжийн хуулиар зохицуулагдаж байгаа. Халамжийн хууль бол зорилтот бүлэгрүү чиглэдэг. Мөн ОУВС-тай хатуу тохиролцсон зүйл байгаа учраас тогтоолын төслийг эргэж хараачээ гэж Сангийн сайд хэллээ.

 68 хувийн ирцтэй хуралдсан Уих-ын чуулганы хуралдаан бүх хүүхдэд мөнгө олгох тогтоолын төслийг олонхийн саналаар дэмжиж хэлэлцэхээр тогтлоо.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө