Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

УТАА ИХТЭЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛҮҮДЭД ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА

  С.Золбоо 2018-10-22 780

Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс зам тээврийн осол, аваараас урьдчилан сэргийлэх, хүн амын эрүүл мэнд, байгаль орчинг бохирдуулж байгаа стандартын шаардлага хангаагүй тээврийн хэрэгслүүдэд хяналт, шалгалт хийх ажлыг шат дараатай зохион байгуулж байна. 

Баянзүрх дүүрэг-н зураг.


Тухайлбал тус хэлтсийн албан хаагчид дүүргийн 13 дугаар хороо Чулуун-Овоо болон Нарны зам орчимд хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслүүдэд шалгалт хийж, зөрчлийг газар дээр нь арилган ажиллаж байна.

Түүнчлэн тээврийн хэрэгслийн үзлэг оношилгоонд ороогүй, зөрчилтэй тээврийн хэрэгслүүдийн гэрчилгээг хурааж, дүрмийн дагуу зорчихыг анхааруулж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө