Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ХХААХҮ-ИЙН САЙД Б.БАТЗОРИГ: 1.4 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗЭЭЛ БОЛГОН АВААГҮЙ ГЭЖ МЭДЭГДЛЭЭ

  Б.Уянга 2018-10-23 628

 1,4 тэрбум төгрөгийн зээлтэй холбогдоод байгаа "Тээвэр Ачлал" гэх компанийг тэрээр Баянзүрх дүүргийн засаг даргын ажлаас буусныхаа дараа тамгын газрын даргаар ажиллаж байсан Баатарням гэгчтэй нийлж байгуулсан гэх мэдээлэл тараад байсан юм. Өөрөө уг компаний 89,9 хувийг эзэмшиж байгаад сүүлд эхнэр Отгонжаргал нь хариуцдаг болсон гэх мэдээлэл олны дунд тархсан.  

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлж эдийн засгаар дэмжих учиртай уг сангаас тус компанид 1,4 тэрбум төгрөгийг албан тушаалаа урвуулан ашиглаж зээл хэлбэрээр олгосон гэх мэдээллийн мөрөөр түүнээс тодруулга авлаа. Харин тэрээр энэ мэдээллийг эрс няцааж "Тээвэр Ачлал" гэх компани өөрийн болоод эхнэртэй нь холбоотой компани биш гэж мэдэгдлээ.

Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сантай өөр нэр бүхий гишүүд ч холбогдож байна. 2018 онд 65 тэрбум төгрөг тараах хуваарьтай байсан тус сангаас 4 тэрбум төгрөгийг УИХ-ын гишүүд өөрсдийн харьяаны компаниудад олгуулсан гэх мэдээлэл мөн тараад байна..Энэ талаарх мэдээллийг бид эргэн тодруулж хүргэх болно.  

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө