Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

УС БОХИРДУУЛСНЫ ТӨЛБӨРИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ЭРГЭЖ ХАРНА

  Б.Уянга 2018-10-23 582

1992 онд батлагдсан ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулиар нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт гаргах эрхийг Засгийн газар болон холбогдох төрийн захиргааны байгууллагуудад олгосон боловч учир дутагдалтай байсаар иржээ. Учир нь усны экологи эдийн засгийн үнэлгээнд үндэслэсэн төлбөрийн хэмжээ , хоногт 50 шоо метрээс бага хаягдал ус гаргадаг үйлдвэр үйлчилгээний нэгжээс гарах хаягдал усанд агуулагдах бохирдуулах бодисын жишиг хэмжээг тогтоогоогүй, ахуйн хэрэгцэээнээс гарч байгаа  хаягдал уснаас төлбөр авах журмыг батлаагүй байжээ. Гэтэл өнөөдөр улсын хэмжээнд 130 гаруй цэвэрлэх байгууламж байгаагийн тал гаруй хувийн үйл ажиллагаа доголдож эвдрэл гэмтэлтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа юм. Ингэснээр 120 сая гаруй шоометр бохир ус байгальд шууд хаягдаж Туул, Хараа, Орхон, Хангал зэрэг голуудыг бохирдуулж байна.

  Байгаль орчинд ийм олон төрлийн сөрөг үр дагавар үзүүлж байгаа учраас ус бохирдуулсны төлбөрийн хэмжээ тогтоох, журам батлах тухай ЗГ-ын тогтоолын төсөл, хавсралтаар батлах Ахуйн хэрэглээнээс гарч байгаа хаягдал уснаас төлбөр авах журам , Ус бохирдуулсны төлбөрийн хэмжээ, Аж ахуйн нэгж байгууллагын жагсаалт болон хөнгөлтийн хэм хэмжээг тогтоох журмын тухай төслийг боловсруулж, 2015 онд ЗГ-ын хуралдаанаар оруулсан боловч иргэдэд хэтэрхий дарамт болохоор байна гэж үзэн буцааж байсан юм.  Мөн үүний дараа 2016 онд ус бохирдуулсны төлбөрийн хэмжээг тогтоох журам батлах тухай ЗГ-ын тогтоолын төслийг ЗГХЭГ –т хүргүүлсэн ч мөн л хэлэлцээгүй юм.

 

  Ус бохирдуулсны төлбөрөөр 2013 онд 4,208,3 мянган төгрөг, 2014 онд 9,5 мянга,2015 онд 0 төгрөг, 2016 онд 1,077,3 мянган төгрөг, 2017 онд 1,156,7 мянган төгрөг 2018 он гарсаар эхний 6 сарын байдлаар 0 төгрөгийн орлого буюу нийт 6,451,800 мянган төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ.  Гэтэл Татварын ерөнхий газраас хаягдал усанд агуулагдах бохирдуулах бодисын хэмжээг тогтоогүй, төлбөр төлөгчийн мэдээллийг татварын албанд ирүүлээгүй зэргээс үүдэн төлбөр ноогдуулах боломжгүй, хууль хэрэгжүүлэхэд хүндрэл үүссэн тухай мэдээлж байгаа юм.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө