Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ЧИНГИС ХААНЫ ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

  Ш.Бат-Эрдэнэ 2018-11-08 338

Өнөөдөр их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр. Мөн Монгол бахархлын өдөр. Энэхүү өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Их хурлын дарга, иргэд, олон нийт Их эзэн эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

Эзэн богд Чингис хаан-Тэмүүжиний мэндэлсэн өдрийг албан ёсны болгох саналыг Монгол Улсын шинжлэх ухааны академиас гаргаж билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр гэж үзсэн байдаг. Мөн Их хааны мэндэлсэн өдрийг Монгол бахархлын өдөр гэж нэрийдэж бүх нийтээр тэмдэглэх зарлиг гарсан юм. Энэ жил 7 дахь жилдээ энэхүү өдрийг тэмдэглэж байна. Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Монгол Улсын ерөнхийлөгч, Х.Баттулга, Монгол Улсын  Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга М.Энхболд, Чингис хаан одонт эрхмүүд болон иргэд олон нийт Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө