Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ-12 ОРД

  Д.Отгонсүрэн 2018-11-09 1445

2018/11/10

ХОНЬ

Одоо таны хувьд ямар сүсэг бишрэлтэйгээ шийдэж, итгэл найдвартаа итгэн явах цаг болсон. Одоо өөрийн амьдралаа өөрчлөн эхлүүлэхэд маш амархан байна. Зорилго эрмэлзлэл тань таны бодол санааг илтгэнэ. Замбараагүй, эмх цэгцгүй байдлаа үгүй хийснээр шинэ хандлага гарч ирнэ. Сэтгэлээр унагаж байдаг хэрэггүй зүйлээс салах талаар өөрийгөө зоригжуулах хэрэгтэй.

ҮХЭР 

Хэдийгээр амралтын өдөр ч бизнесийн хамтын ажиллагаа хийхэд маш сайхан өдөр байх ба таны тэвчиж, хязгаарлаж байсан сэтгэлийн мэдрэмж, тань алга болох болно. Хариуцаж байгаа төсөл төлөвлөгөөнд тань хэд хэдэн саад гарч ирж болзошгүй. Тиймээс хуумгай хандалгүй хэдэн өдөр хүлээвэл ашигтай байна. Хэрвээ үр дүн нь бодсон шиг тань биш байвал урт хугацааны төлөвлөгөөгөө өөрчил. Чухал хүнтэйгээ ярьж байхад сэтгэл хөдлөлөө нуух хэцүү байх ч энэ нь зөв алхам.

ИХЭР 

Өнөөдөр байрлалаа солих юм уу нэг тийш алга болоод өгөхөд гэмгүй. Аялалаар явахад ч тохиромжтой. Өнөөдөр шинэ уулзалт, хүнтэй танилцах зэрэг ажил хэрэгт дэвшлийн өдөр болно. Гэр бүлийнхээ гишүүнд анхаарал тавь. Эрүүл мэндээ анхаар. Төлөвлөөгүй зүйлээс аль болох зайлсхий. Хий дэмий зарлага гаргахаас сэргийл. Дараа танд зарлагаа нөхөхөд хэцүү байх болно.

МЭЛХИЙ 

Амьдралын эрч хүч өндөр байна. Ажил хэрэг бүхэн бүтэмжтэй болж хамгийн ээдрээтэй нөхцөл байдлаас ч гарах гарц олно. Таныг хувийн ба ажил хэргийн болзоо хүлээж байна. Аялах биеийн хүчний ажил хийх, томоохон эд зүйл худалдан авахад таатай. Уран бүтээлийн ажлыг од эрхэс ивээж байна. Амралтын өдрийг сонгодог урлагийн ямар нэгэн тоглолт үзэх юм уу эсвэл уран зураг үзэн нүдний чилээгээ гарга. Энэ нь танд сэтгэлийн амар амгалан байдлыг төрүүлнэ.

АРСЛАН 

Энэ өдрийг бусад өдрүүдээс маш өвөрмөц өөрөөр өнгөрүүлэх хэрэгтэй. Өнгөрсөнд алдсан ашиг алдагдлыг бодолгүй бусадтай маш зугаатай байх хэрэгтэй. Гэр бүл болон хүүхдүүдтэйгээ урьд өмнө очиж үзээгүй газар үзэхийг сэдэх хэрэгтэй. Ингэснээр таны гэр бүлд учирсан таагүй байдал хэвийн болох ч талтай юм.

ОХИН 

Өнөөдөр ихэнхи охиныхонд хайр дурлалын хэрэг явдал нь баяр хөөр авчирна. Гэнэт найзуудтайгаа орой гадуур гарснаар өрсөлдөгчөөсөө өөрийгөө хамгаалах хэрэгтэй болж магад. Гэвч өөртөө үнэнч байж хайр дурлалынхаа талаар хэнд ч бүү бууж өг. Та эхлээд өөрийгөө хайрлах хэрэгтэй. Дараа нь бусдыг хайрлаж чадна. Хэрэв хүүхэдтэй бол тэднийг зугаацуул. Байгальд байлгаж, эрүүл агаарт дулаан хувцаслаж салхинд гаргангаа, дурсгалтай аялахыг зөвлөж байна.

ЖИНЛҮҮР 

Та өөртөө авсан ажил үүрэг, ойр дотныхныхоо төлөө санаа тавьдгаасаа болж ядарч болзошгүй. Тусламж дэмжлэг авч, гарыг тань харж суугаа олон хүнийг бодолцон хаа хаанаа хичээн ажиллах хэрэгтэйг анхаар. Гавъяа шагнал авна. Арилжаа наймааны ажил амжилт, хүндэтгэл, шинэ болгоныг авч ирнэ. Төрөл төрөгсдийнхөө өмнө өөрөөрөө бахарх.

ХИЛЭНЦ 

Таны эргэн тойронд буй хүмүүс зарим зүйлд хэтэрхий өөдрөг мэт санагдах бөгөөд тэдэнтэй нэг их ойр байх хэрэггүй. Гадаад руу аялахыг маш их хүсэх бөгөөд ажлаа хийж байх үедээ ч аяллын тухай бодсоор байх болно. Хэдийгээр танд бодох зүйл маш их байгаа ч таны эргэн тойронд буй инээд хөөр, баяр баяслаас хол байх хэрэггүй. Өөртөө зориулж эмчилгээ хийлгэ. Дэлгүүрээс хэт их зүйл худалдан авч мөнгөө үрэхээс сэргийл.

НУМ

Энэ өдөр таны хувьд гялалзсан өдөр байх болно. Хамгийн гайхалтай нь таныг орой болтол барьж саатуулах, нэгэн сонирхолтой зан араншинтай хүнтэй тааралдах болно. Тийм амьд жүжиглэлт үзэхээс бүү татгалз, нүд чихээ баясга. Сексийн чадвар өндөрт байна. Хийж байгаа зүйлээ хамгийн сайнаараа хичээн хийх тал дээр анхаар. Ингэвэл таны хичээл зүтгэлийг хүмүүс анзаарч бусдад эерэг сэтгэгдэл төрүүлэх болно.

МАТАР 

Шинэ дүр төрх бүрдүүлэх, өөрийгөө илэрхийлэх танилцуулахдаа арай өөр арга барил ашиглаад үз. Энэ бол таны хувьд жилийн хамгийн завгүй үеүүдийн нэг бөгөөд энэ үед та эрч хүч урам зоригтой байх болно. Бусдад өөрийгөө хэрхэн танилцуулж байгаа талаараа дахин бодож үзэх нь таньд хувийн дадал зуршлуудаа өөрчлөхөд тусалж, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх болно.

ХУМХ 

Өнөөдөр таны бодолд өөрийн тань мөрөөдөл ба хуучин дурсамжууд эргэн ирнэ. Энэ нь танд тусалж магадгүй гэвч гэмших сэтгэл илүү төрнө. Эргэцүүлэл ба мөргөл нь танд тусламж үзүүлэх болно. Найзууд хамаатан садангийн мартагдсан дурсамжууд эргэн бодогдох нь баяртай бас гунигтай сэтгэгдэлийг авчирна. Хэрвээ та хуучин холбоосоо сэвтээхийг хүсэхгүй байгаа бол зүгээр л ганцаараа байж хүссэнээ хий. Таны оюун бодол чөлөөтэй байгаа цагт шоу бизнес танд бага зэрэг ид шидийг бүтээж өгөх болно.

ЗАГАС 

Өнөөдөр нэлээд завгүй өдөр болох бололтой. Дэлгүүр хэсч хэрэгтэй зүйлээ авах гэж явсаар нилээд ядрах болно. Хамаатан садан, найз нөхдийн уулзалт болох магадлалтай. Гадуур зугаалахад маш таатай өдөр байх болно. Хайр сэтгэлийн харьцаа амжилттай байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө