Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

МАЛЧДЫН АЛДСАН МАЛЫГ ОЛЛОО ГЭЖ  ЗАЛИЛАН ХИЙДЭГ БАЙЖЭЭ

  Ч.Доржбат 2018-11-09 601

Таны алдсан малыг оллоо  удахгүй алдсан малыг чинь дөхүүлж өгье. Та энэ данс руу мөнгө шилжүүл гэж малчдыг залилдаг байсан хоёр этгээдийг Төв аймгийн цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна.

Ийм төрлийн залилангийн үйлдэл нь эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг хатуу хуультай юм. Тиймээс хохирогч болсон малчид байвал цагдаагийн байгууллагад даруй хандахыг анхааруулж байна.

Намар болж идэшний цаг дөхөөд эхлэхээр малын хулгай нэмэгдэх хандлагатай байдаг. Тиймээс малчид ч алдсан малын зараа хэвлэл мэдээллийн хэрэгслээр их зарлуулдаг. Харин үүнийг зарим иргэд гэмт хэрэг болгон бусдыг залилж байсан үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүлжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө