Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Т.АЮУРСАЙХАН: ХАРИУЦЛАГА ЯРИХААР ЗАСГИЙГ ОГЦРУУЛНА ГЭДЭГ ЁС ЗҮЙГҮЙ ҮЙЛДЭЛ

  М.Ариунжаргал 2018-11-13 3959

МАН-ын удирдах зөвлөл өчигдөр шөнө дөл хүртэл гурван асуудлаар хуралдсан. Нэгдүгээрт УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д. Хаянхярвааг огцруулах тухай асуудлыг намын дарга санал болгожээ. Хоёрдугаарт нийслэлийн засаг даргыг ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй байна хэмээн огцруулах саналыг НИТХ- д тавих асуудлыг хэлэлцэж дэмжсэн гэх мэдээлэл байна. Харин Гуравдугаарт УИХ -ын даргыг ажлаа өгөхийг шаардсан гэнэ. Эдгээр асуудлыг нэлээд ярилцсаны эцэст бүлгийн дарга, болоод хотын даргыг огцруулах шийдвэр гаргасан талаар эх сурвалжууд хэлж байна. Энэ талаар ман ын хяналтын хорооны даргаас тодрууллаа.

Харин бүлгийн дарга Д. Хаянхярваа өнөөдөр мэдэгдэл хийж засгийн газрыг огцруулах гарын үсэг цуглуулна гэдгээ мэдэгдлээ. Түүнийг бүлгийн даргын үүрэгт ажлаас нь огцруулах санал намын удирдах зөвлөлийн хуралдааны үеэр яригджээ.  Учир нь бүлгээ зөв зохион байгуулж чадаагүй, эв нэгдэл хангаж чадаагүй гэж үзсэн байна. Энэ бүхэнтэй тэрээр санал нийлэхгүй байгаа учраас засгийн газар огцруулах ажлыг эхлүүлж байгаагаа мэдэгдлээ.

 Түүний энэ үйлдэлд УИХ- ын гишүүд янз бүрийн байр сууринаас хандаж байна. Алдаа гаргасан бол хэн ч хариуцлага хүлээх ёстой. Хариуцлага хүлээж албан тушаалаа өгөх болохоор засгийн газрыг огцруулна гэдэг барьцаа яваад байж болохгүйг зарим гишүүд хэллээ. Дээр нь засгийн газар энэ цаг үед огцрох хэнд ч ашиггүй. Албан тушаалаас болж улс орныг хохироож болохгүйг гишүүд онцолж байна.  

МАН -ын бүлгийн дарга Д.Хаянхярваа Ерөнхий сайд У. Хүрэлсүхийг ЖДҮХС аас зээл авсан гишүүдээ хаацайлж байгаа талаар ярьсан. Харин засгийн газрын албан ёсны цахим хуудсанд энэ мэдээллийг эрс няцаасан байна.  Ерөнхий сайдын зүгээс ждүхс болон засгийн газрын бусад сангуудад шалгалт оруулж шаардлагатай бол хуулийн байгууллагад шилжүүлж хариуцлага тооцох хэрэгтэй гэдэг байр суурь баримталж байгааг онцолжээ. Харин ман ын бүлгийн хуралдаанаар бүлгийн дарга хаянхярваа болон УИХ -ын дарга М. Энхболд нарыг огцруулах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна.  

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө