Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ИРЭХ 12-Р САРААС ШАТАХУУНЫ ҮНЭ ҮЕ ШАТТАЙГААР БУУРНА

  М.Ариунжаргал 2018-11-13 2412

  Иргэд хэд хэдэн асуудлыг ерөнхий сайдад тавьж байна. Өнөөдөр дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ өдрөөс өдөрт бууж байгааг Аль ч ханшийн мэдээнээс үүнийг харж болно. Гэтэл Монголын шатахуун ганцаараа өссөн хэвээр байгааг иргэд онцоллоо. Дээр нь шатахуун импортлогч компаниуд октан өсгөгч ашигласан хуурамч шатахуун зарсаар байна. Ядаж хууль бус энэ үйлдлүүдийг нь таслан зогсоож өгөхийг иргэдийн төлөөлөл хүслээ.

   Манай улс шатахууны хувьд хойд хөршөөс 100 хувь хараат байдаг. Олон улсын зах зээл дээр газрын тосны бүтээгдэхүүний үнэ бууж байгаа нь орос улсад ч бас хамаатай. Сүүлд авсан мэдээллээр роснефть компаниас нийлүүлэх шатахууны үнэ нэг доллараар буусан байна.Энэ гэрээ хэлцэл ирэх 12 сараас хийгдэнэ. Гэхдээ гэрээ хийгдлээ гээд үнэ шуудбуурах боломжгүй.

Ирэх 2-р сараас шатахууны үнэ үе шаттайгаар буурна гэдгийг газрын тосны газрын дэд дарга Ц.Эрдэнэбаяр хэллээ.

Манайд шатахууны үнэ өсдөг. Гэхдээ хэзээ ч эргэж буудаггүйг иргэд хэлж байна. Хэзээ ч ийм тохиолдол байгаагүй. Харин ч хямдхан авсан түлшээ дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ нэмэгдсэн гэдэг сургаар үнээ өсгөдөг жишиг байсаар байгааг иргэд онцоллоо. Шатахууны компаниудад тавих энэ хяналтыг зөвхөн төр засаг биш иргэд нийтээрээ хяная гэдгийг ерөнхий сайд Хүрэлсүх хэллээ.  Цаашдаа зөвхөн шатахуун ч биш бусад шударга бус бүх зүйлтэй тэмцэхийг уриалсан байна.

Шатахууны үнийн өсөлтийн эсрэг автомашинтай жагсаж байгаа иргэд өнөөдрөөс тарахаар болсноо уулзалтын төгсгөлд хэллээ. Тэд төр засаг, хяналтын байгууллагууддаа итгэж, үнэ буурахыг хүлээхээр болж байна.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө