Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ШҮҮГЧИД НЭР ДЭВШИГЧ С.СОЁМБО-ЭРДЭНИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

  Б.Уянга 2018-11-14 286

 Тэрээр 1984-1995 онд нийслэлийн 10 жилийн 60 дугаар дунд сургууль, 1995-1999 онд Шихихутаг хууль зүйн дээд сургууль, 2007-2009 онд Батлан хамгаалахын их сургуулийн магистрын сургалтыг тус тус дүүргэсэн эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн магистрын зэрэгтэй, хуульч цолтой . 1999-2000 онд Хан-Уул дүүргийн шүүхэд жолооч, нарийн бичгийн даргаар ажлын гараагаа эхэлж 12 жилийн турш шүүгчээр ажиллажээ.

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч С. Соёмбо-Эрдэнийг Шүүхийн ерөнхий зөвлөл болон Монголын Хуульчдын холбооноос мэргэжил, ур чадвар, нэр хүндийн хувьд Улсын дээд шүүхийн шүүгчээр ажиллах шаардлага хангасан хэмээн дүгнэжээ.  Харин түүнийг улсын өндөр хариуцлагатай албан тушаалд ёсзүйтэй сайн ажиллахыг гишүүд санууллаа.   Монгол улсын иргэн хэн ч байсан гэмт хэрэг хийгээгүй бол торны цаана суух ёсгүй.  Харин энэ албан тушаалд суусан болон ойр тойрно байдаг албан тушаалтнууд энэ үгийг огт хайхарч ажилладаггүйн жишээ Зориг агсны хэрэг гэдгийг Нямдорж сайд ч онцоллоо.

 Мөн Хуульзүйн байнгын хороонд Улсын дээд шүүхийн буруутай шийдвэрийн талаар иргэдээс олон гомдол ирж байгааг тус байнгын хорооны дарга Ш.Раднаасэд хэллээ. Өөрөөр хэлбэл, гурван шатны шүүхээр эцэслэн шийдсэн хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлсэн тохиолдол ч гарчээ. Тиймээс Монгол Улсын Үндсэн хуулийг дээдэлж, тангарагтаа үнэнчээр ажиллахыг нэр дэвшигчид захив. Ийнхүү С. Соёмбо-Эрдэнийг Улсын дээд шүүхийн шүүгчээр томилохыг Байнгын хорооны гишүүдийн олонх дэмжлээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө