Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ЭХ ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ

  Б.Уянга 2018-11-14 317

 Орлого багатай, эмзэг бүлгийн иргэд болон хөгжлийн бэрхшээлтэй эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хуульчилснаар бүх нийтэд тэгш хүртээмжтэй тусламж, үйлчилгээ үзүүлэх боломжтой болохыг дурьдлаа. Хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн салбарын мэргэжилтнүүд тунхгийн шинжтэй бус урт хугацаанд үр дүнтэй хэрэгжих процедурын шинж чанартай хуулийн төсөл боловсруулахыг санал нэгтэй тэмдэглэсэн.  Хуулийн төсөлд эх хүүхдийн эрүүл мэндийн асуудлыг түлхүү тусгаж эх хүүхдийн эрүүл мэндэд аюул учруулсан байгууллагад хариуцлага тооцох зүйл хэрэгтэй гэдэгт санал нэгдлээ.

Эх, хүүхдийн эрүүл мэндийн асуудал зөвхөн Эрүүл мэндийн яамны биш, Монгол төрийн төвд нь байх асуудал гэдэгт салбарынхан санал нэгдсэн. Эндэгдэлд өртөж байгаа эхчүүдийн 60 хувь нь ажилгүй, орлогогүй байна. Боловсрол, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, үр хөндөлтөөс урьдчилан сэргийлж чадах хууль батлах нь чухал гэдгийг ч онцолж байлаа.

й

Мөн төрүүлсэн хүүхдээ хаядаг, хэт олон хүүхэд төрүүлж, хүүхдийг үл хайхрах нөхцөл бий болгодог, хүсээгүй жирэмслэлтээр үр хөндүүлдэг зэрэг явдлыг хуулийн зохицуулалттай болгож, үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх,  өрхийн эмнэлгүүдийн анхан шатны тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулахын тулд өрхийн эмнэлгүүдэд хүүхдийн эмч ажиллуулах зэрэг олон санал гаргалаа .

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө