Тав дахь жилдээ үргэлжилж байгаа 1000 инженер төсөл нээлттэй илтгэлийг зохион байгууллаа. Нээлттэй илтгэлд инженерүүд ажлыг хөнгөвчлөх, үр ашгийг нэмэгдүүлэх шинэ техник технологийг нэвтрүүлэх судалгаа шинжилгээний ажлаа танилцууллаа. Өнөөдрийн байдлаар 400 гаруй инженер Япон улсад суралцаж төсөл хөтөлбөрт хамрагдаад байна.
Монгол инженерүүдийн хийсэн судалгаа шинжилгээ, шинэ технологийг бодит орчинд хэрэгжүүлэхэд аж ахуйн нэгжүүд томоохон үүрэг гүйцэтгэдэг. 1000 инженер төслийн хүрээнд хийгдэж байгаа энэ удаагийн нээлттэй илтгэлд бизнес эрхлэгчид оролцож байгаагаараа онцлог гэж албаны хүн хэлж байна. Цаашид 1000 инженер төсөлд инженерүүдийнхээ гаргасан санал санаачилгийг хэрэгжүүлэх бааз суурь шаардлагатай байгааг энэ үеэр хэлж байлаа.
Одоогийн байдлаар хамтарсан судалгааны 20 баг Япон улсын их сургуулиудтай 8 чиглэлээр судалгааны ажлыг тогтмол хийж, туршлага солилцон ажиллаж байгаа юм байна. Тав дахь жилдээ үргэлжилж байгаа төслийн хүрээнд 400 гаруй инженер япон улсад суралцаж төгсчээ.