Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ЕРӨНХИЙ САЙДЫН ИВЭЭЛ ДОР ЭРДМИЙН ХОНХ-2018 АРГА ХЭМЖЭЭ НАЙМ ДАХЬ ЖИЛДЭЭ БОЛЛОО

  М.Ариунжаргал 2018-11-17 419

Монгол улсын их дээд сургууль коллеж мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчдаас сурлага, урлаг спортын өндөр амжилт гаргаж, нийгэм олон нийтийн ажилд идэвх санаачлагатай оролцдог оюутны тэргүүн дээд шагналыг өнөөдөр төрийн ордонд гардуулан өглөө.

Монгол оюутны нэр хүндийг улс орон, тив дэлхийн хэмжээнд гаргаж, суралцаж байгаа мэргэжлээрээ үеийн залуусаа манлайлан үлгэр дуурайлал болж яваа 9 залууст оюутны дээд шагналт гардууллаа.

Нийгэм олон нийт, хүмүүнлэгийн оны шилдэг оюутан, техник технологи, биеийн тамир спорт, санхүү эдийн засаг, бизнес, соёл урлаг, анагаахын оны шилдэг, хууль зэвсэгт хүчин, боловсрол, хөдөө аж ахуйн оны шилдэгүүдийг тодоруулсан юм.

Хууль сахиулах зэвсэгт хүчний оны шилдгээр шалгарсан оюутны тухайд сүүлийн зургаан улирал дараалан 3,5 аас дээш голч дүнтэй суралцаж үеийнхнийгээ манлайлан олон амжилт гаргасан тул оны шилдгээр шалгарчээ. Энэ жилийн эрдмийн хонх арга хэмжээ МУ ын ерөнхий сайд У Хүрэлсүхийн ивээл дор төрийн ордонд зохион байгуулагдаж байгаа гэдгээрээ онцлог болж байна

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө