Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

УИХ-ЫН ДАРГА М.ЭНХБОЛДЫГ ОГЦРУУЛАХЫГ ШААРДАЖ НЭР БҮХИЙ ГИШҮҮД ЧУУЛГАНЫ ҮҮДЭНД СУУЛТ ХИЙЖ БАЙНА

  Д.Отгонсүрэн 2018-12-06 398

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан гишүүдийн ирц бүрдээгүй шалтгаанаар товлосон цагаасаа хоцорч эхэллээ. Учир нь УИХ-ын зарим гишүүд Их хурлын дарга М.Энхболдыг огцрохыг шаардан чуулганы танхимын үүдэнд суулт зарласан байна. 

Тодруулбал, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд нар "УИХ-ын дарга М.Энхболд огцор, М.Энхболд УИХ-ыг даргалах ёс зүйн эрхгүй" гэсэн бичиг барьж суужээ. 

Тэднээс гадна Засгийн газрын гишүүд ч мөн адил чуулганы танхимд оролгүй УИХ-ын даргаар нэлээд хэдэн удаа дуудуулсан юм. Тэдний тэмцэл УИХ-ын даргыг огцортол үргэлжилнэ гэлээ. Мөн тэднийг УИХ-ын 40 гаруй гишүүн дэмжиж байгаа гэлээ. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө