Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Г. ЗАНДАНШАТАР: ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ТӨЛБӨРИЙН ХҮҮГ БУУРУУЛАХААР ХОЛБОГДОХ ХҮМҮҮСТЭЙ УУЛЗАЖ БАЙГАА

  М.Ариунжаргал 2018-12-08 641

Жаст компанийн захирал Ш.Батхүү 2009 онд Эрдэнэт үйлдвэрийн Монголын засгийн газрын эзэмшлийн 51 хувийг барьцаалан өмнөд африкийн стандарт банкнаас 102 сая ам долларын зээл авсан байдаг. Түүнээс хойш эрдэнэт үйлдвэр стандарт банкны гомдлоор олон улсын арбитрын шүүхэд дуудагдсанаас хойш дөрвөн удаагийн шүүх хурал болж хамгийн сүүлд Эрдэнэт үйлдвэрээс бүх өр төлбөрийг төлүүлэх шийдвэр гарсан байдаг юм. Ингэхдээ үндсэн зээлийн 51 сая доллар дээр хүү торгууль, шүүхийн дардлаа нэхэмжилсэн төлбөрт 44,3 сая долларыг эрдэнэт үйлдвэрээс гаргуулахаар шийдсэн.

Хамгийн гол нь дээрх төлбөрийг хөлөхгүй өнгөрөх хоног тутамд 75 сая төгрөгийн хүү төлөхөөр болсон. Энэ асуудлыг засгийн газраас ажлын хэсэг гарган шалгаж байгаа. Хүүгийн төлбөрийг бууруулахаар ажиллаж байгааг хэлж байна

Дөрвөн удаагийн шүүх хуралаас гарсан шийдвэрүүдээр Эрдэнэт үйлдвэрийг барьцаанд тавьсан зээлийн хүү төлбөр өсөн нэмэгдэж байгаа гэсэн мэдээллийг засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга өгч байна. Тиймээс Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан ажлын хэсэг холбогдох газруудаас мэдээлэл аван судалгаа шинжилгээ хийж дүгнэлт гаргахаар ажиллаж байгааг онцоллоо.  Ажлын хэсгийн дүгнэлт гараагүй байгаа тул дэлгэрэнгүй мэдээллийг өгөх боломжгүй гэдгийг хэлж байна. Ямартай ч Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьсан асуудлыг нягтлахаас гадна холбогдох хүмүүстэй уулзаж хүүгийн төлбөрийг бууруулахаар эрчимтэй ажиллаж байгаагаа ийнхүү онцоллоо

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө