Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Д. ЛҮНДЭЭЖАНЦАН: ТӨРИЙН АЛБАН ХААГЧ АЖЛААСАА ЧӨЛӨӨЛӨГДӨӨД СОНГУУЛЬД НЭР ДЭВШИНЭ

  М.Ариунжаргал 2018-12-12 1149

Хэнтий аймгийн 42 р тойрогт болох нөхөн сонгуулийг товлон зарласан УИХ-ын 62 р тогтоолыг үндсэн хууль зөрчиж байна гэж үзсэн. Тиймээс үндсэн хуулийн цэцээс гаргасан 3-р  тогтоолоор УИХ- ын 62- р тогтоолыг хүчигүй болгосон юм. Учир нь төрийн албан хаагч нь сонгуульд  өрсөлдөхөөс зургаан сарын өмнө үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байх ёстой гэх үндсэн зарчимтай. Харин сонгуулийн тухай хуульд оруулсан өөрчлөлтөөр төрийн албан хаагч нь ажлаасаа чөлөөлөгдөөд сонгуульд нэр дэвшиж болохоор зохицуулалт хийсэн байна.

Үүнээс гадна сонгуульд ямар ч төрийн албан хаагч нэр дэвшээд ялагдах юм бол буцаад төрийн албандаа ордог асуудлыг хязгаарлах хэрэгтэй гэх санал зарим гишүүд гаргалаа. Мөн нөхөн болон дахин сонгуулийг 6 эсвэл 10-р сард зохион байгуулах хугацаа заасан нь олон асуудал дагуулах тул хугацааг цуцлах хэрэгтэй гэлээ. Энэ мэтчилэн сонгуулийн хуульд дахин нягтлах, байнгын хороогоор хэлэлцэх асуудлууд их байгаа тул ирэх долоо хоногийн мягмар гараг хүртэл хойшлуулсан юм. Харин энэ баасан гарагт 60 тэрбумын асуудлаар нийтийн сонсгол хийх зөвлөлдөх уулзалт зохион байгуулахаар болсон гэдгийг төрийн байгуулалтын байнгын хорооны дарга онцоллоо

Сонгуулийн тухай хуульд сайтар нягтлах засаж залруулах олон зүйл байна гэх гишүүдийн саналыг харгалзан үзэж УИХ- ын гишүүн С.Бямбацогт, Д.Хаянхярваа, Д.Эрдэнэбат, Д.Тогтохсүрэн нарын гишүүдийг саналыг томъёоллоо бэлэн болгоод оруулж ирэх ажлын хэсгээр томилсон юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө