Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ЯПОН УЛСАД АЙЛЧИЛЖ БАЙНА

  М.Ариунжаргал 2018-12-12 1464

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Засгийн газрын урилгаар тус улсад  энэ  сарын 12-15-ны өдрүүдэд албан ёсны айлчлалаа эхлүүлээд байна.  Айлчлалын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ-тэй албан ёсны хэлэлцээ хийж, Япон Улстай харилцах манай “гуравдагч хөрш”-ийн бодлогыг нотолно. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын парламентын удирдлагад бараалхах бол Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага, Японы Олон улсын хамтын ажиллагааны банк  зэрэг байгууллагын удирдлага Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бараалхана. Ерөнхий сайд У.Хүрэлсүх  айлчлалынхаа үеэр Монгол, Японы төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт, Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ болон Японы Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих байгууллагаас хамтран зохион байгуулах “Монгол, Японы бизнес форум”-д тус тус оролцож, үг  хэлэх юм байна. Харин өнөөдөр  хуралдсан засгийн газрын хуралдаанаар     Сангийн яам, БНСУ-ын “Экспорт-Импорт” банк хооронд байгуулах “10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл”-ийн Зээлийн гэрээнд гарын үсэг зурах эрхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт олгожээ.  Төслийн хүрээнд Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Хэнтий, Төв аймагт дулааны станц барьж, дулааны шугам сүлжээг өргөтгөх, тоног төхөөрөмжийг нь шинэчлэнэ. 148 сая гаруй ам.долларын зээл 40 жилийн хугацаатай бөгөөд 0.15 хувийн хүүтэй, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил байх юм.  Мөн Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой Зээлийн гэрээнд гарын үсэг зурах эрх олгохоор шийдвэрлэлээ.  Үүнээс гадна онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг мэргэшүүлж, өндөр ур чадвартай болгохын тулд мэргэшлийн зэрэг олгож байх нь зүйтэй гэж үзлээ. Мөн Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжиж, гишүүдээс гарсан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон байна.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө