Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

С. ЭРДЭНЭ: УИХ-ЫН ГИШҮҮН Л.БОЛДЫН НАМЫН ГИШҮҮНЧЛЭЛИЙН АСУУДЛЫГ ОДООГООР ЯРИХГҮЙ

  М.Ариунжаргал 2018-12-13 1552

  АН- аас эрх баригчдад хандан шаардлага хүргүүлж байгаагаа өнөөдөр мэдэгдлээ. Тэдний зүгээс улсын өр дөрвөн тэрбум доллараар нэмэгдэж ард түмний амьдралд бинзен шатахуун, долларын ханш дарамт болж байна гэдгийг онцоллоо. Үүнээс гадна агаарын бохирдол хэрээс хэтэрч байгаа энэ цагт эрх баригчид сандал суудлын төлөөр маргалдаж байгаа нь зохимжгүй гэдгийг санууллаа.

 Монгол Улсын гадаад өрийн хэмжээ их байгаа энэ үед нэг улсаас дагнан зээл авах нь үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй гэдгийг УИХ- ын гишүүн Пүрэвдорж онцоллоо. Тухайлбал манай улсын хувьд БНХАУ- аас авсан зээлийн хэмжээ ДНБ- ий 33 хувьд хүрчээ. Тажикстан улс гэхэд өрөө төлж чадахгүй хэмжээнд хүрэн Хятад улсад газраа өгч байсныг санах хэрэгтэй гэлээ. Тиймээс ахин урд хөршөөс зээл авах асуудлыг ярихгүй гэдгийг ардчилсан нам хатуу санууллаа гэсэн юм. Харин УИХ дахь ардчилсан нам бүлэггүй болох эрсдэл үүссэн асуудлыг тодрууллаа.

 Засгийн газрыг огцруулах асуудалд бүлгийнхээ эсрэг кноп дарсан гишүүддээ хариуцлага тооцсон Ардчилсан нам бүлэггүй болох эрсдэл хүлээж байгаа. Тиймээс УИХ- ын гишүүн Л. Болд бүлгээсээ гарах өргөдлөө албан ёсоор өгвөл гишүүнээсээ ч татгалзах хэрэгтэй хэмээн тус намын дарга байр сууриа илэрхийлсэн. Тэгвэл зарим эх сурвалжуудын хэлж байгаагаар УИХ -ын гишүүн л. Болдыг АН ын гишүүн дэмжигчдийн итгэлийг хүлээн УИХ- д сонгогдсон тул АН -ын мөрийн хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлсний дараа дахин гишүүнээс татгалзах хүсэлтээ гаргах хэрэгтэй гэжээ

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө