Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

УИХ-ЫН ДАРГЫГ ОГЦРОХ ШААРДЛАГЫГ ИРЭХ ДОЛОО ХОНОГТ БАЙНГЫН ХОРООГООР ХЭЛЭЛЦЭНЭ

  М.Ариунжаргал 2018-12-14 1034

УИХ ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар засгийн газраас нэн яаралтайгаар өргөн мэдүүлсэн ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, ХХААХҮ ийн сайдыг томилох, БСШУС ын сайдыг огцруулах болоод зам тээврийн хөгжлийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх зэрэг хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэх байсан. Гэвч эдгээр асуудал УИХ ын дарга М.Энхболд албан тушаалтайгаа зууралдаж байгаагаас гацаж байна гэж нэр бүхий гишүүд үзэж байна. Учир нь төрийн албыг наймаалах 60 тэрбумын бичлэгээс эхлээд удаа дараа хууль зөрчсөн үйлдэл гаргасан УИХ ын дарга өөрийн хүсэлтээр огцрох хэрэгтэй гэж байгаа юм. Тиймээс УИХ ын даргыг огцрох хүртэл чуулганы нэгдсэн хуралдаан болон байнгын хорооны хуралдаануудад суухгүй гэдгээ 38 гишүүн мэдэгдсэн. Харин албан тушаалтайгаа зууралдсан зүйл байхгүй хэмээн УИХ ын дарга хэллээ. Чуулганы хуралдаанд суухгүй гэж бойкот зарласан гишүүдийг 30 гаран минут танхимд орж ирэхийг хүлээсний эцэст ирц бүрдэлгүй байсаар өнөөдрийн хуралдааныг хаалаа. УИХ ын даргын зүгээс 38 гишүүний гарын үсэгтэй огцрох өргөдлөө өгөх шаардлагыг төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцтэл чуулганы хуралдааныг даргалахгүй гэсэн юм. Харин УИХ ын дэд дарга Энх амгалан МАН ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнг бүлгийнхээ ирцийг бүрдүүлэх үүрэг өгсөн юм

УИХ ын даргыг огцруулах таван үндэслэл бий. УИХ ын тухай хуулиар нас барсан тохиолдолд, эсвэл өөр ажилд шилжих болон бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлт гаргасан бол, хүндээр өвдөх эсвэл гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхээр хүчин төгөлдөр шийдэгдэх тогтоолоор батлагдсан тохиолдолд огцруулна гэж заажээ. Харин ирэх долоо хоногт төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ ын нэр бүхий 38 гишүүн өөрийн хүсэлтээр огцрохыг шаардсан шаардлага нь дээрх таван үндэслэлд хамаарах эсэхийг хэлэлцэх юм байна.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө