Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

МАН-ын дарга У.Хүрэлсүх: М.Энхболд төрийн албыг зарсан үгүйг нь мэдэхгүй, гэвч завдсан нь үнэн

  А.Болдсайхан 2018-12-19 2444

МАН-ын дарга У.Хүрэлсүх: ...М.Энхболд дарга 60 тэрбумын хэрэгт холбогдсон. Төрийн албыг зарж борлуулахаар завдсан. Зарсан үгүйг нь мэдэхгүй, гэвч завдсан нь үнэн. Би нөхдөө бодож болно, зүрх сэтгэлд нөхрөө гэсэн зүйл байна, гэвч би шударга зөвийн төлөө, улсынхаа төлөө, төрийнхөө төлөө байхаас аргагүй. 3 хүнийг хариуцлагаа хүлээ гэсний төлөө засгийн газрыг огцруулах гэсэн. Огцруулах кноп дарсан 27 хүн бүгд муу хүмүүс бишээ, шалтгаан байсан өөрсдөө хэлсэн. Гэвч намынхаа даргын байгуулсан засгийг огцруулах гээд явдаг нь зөв үү. Энэ бол амин хувиа бодсон арчаагүй үйлдэл. 
Д.Хаянхярваа дарга УИХ дахь бүлгээ хоёр хуваасан сая дахиад хуваалаа. Монгол төр гацаанд орчихоод байна. М.Энхболд хийж бүтээсэн юмтай, гэхдээ би өнөөдөр зарчим ярьж байна, энэ зарчмыг одоо ярихгүй бол хэзээ ч ярихгүй. Ахмадууд, гишүүд маань шударга ёс сахилга хариуцлагыг нэхэж байна. Хуулийн байгууллага хуулийн байгууллага биш болсон, улс төрийн зорилготой хүн хэлмэгдүүлдэг болсон. Энэ янзаараа бол 37 оны "до" яам шиг болно хүмүүс айдаг болсон. Cүүлийн 10 жил хүмүүс үгээ хэлж чадахаа больсон. Ерөнхий сайдаар сонгогдоод одоо энэ хонгилыг яс махаараа мэдэрч байна. Хэн дуртай нь манай намыг худадаж авахыг хүсдэг болж. Хувийн компани манай намын томилгоог оффистоо суугаад зурж байна. Дарга нар нь ажилчдаа удирдаж чадахаа больсон, газрын дарга нар нь сайдынхаа үгэнд ордоггүй, яагаад гэвэл төрийн бодлогыг биш компаний бодлогыг хийж байна. Боловсон хүчний бодлого алдагдсан. Ийм байдлаар цаашдаа явах уу засаж залруулах уу? Эмээл хазаарын бүтэн дээр ярьж, хариуцлага тоцож цаашаа явах уу эсвэл 30 гэр бүл монголын бүх баялагыг хувааж идээд дуусах уу.
Өнөөдөр би М.Энхболд даргыг их хурлын даргын өргөдлөө өгөөсэй гэж хүсч байна. Шударга ёсыг тогтоож, нам доторх шударга ёс энэ бүхнийг цогцлоон байгуулахгүй бол хөлөг маань живнэ. Энэ хатуу үгүүдийг зүрх сэтгэлээ эмтлэн байж хэлллээ. Намынхаа 200 гаран гишүүд монголынхоо 3 сая хүнд итгэл найдвар, шударга ёсыг хангасан ийм бага хурал болно гэдэгт итгэж байна. Намын дарга У.Хүрэлсүх.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө