Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

У.Хүрэлсүх: Нам дамжсан хэдхэн хүний бүлэглэлийн эсрэг хатуу зогсоно

  А.Болдсайхан 2018-12-19 1285

Монгол ардын намын бага хурал 369 гишүүнтэй. Намын дотоод асуудлыг хэлэлцэж, шийдвэр гаргадаг. Энэ хурлыг удахгүй зарлаж нам доторх хариуцлага ярина гэдгийг намын дарга У.Хүрэлсүх мэдэгдэж байсан юм. Тэгвэл энэ хурал өнөөдөр эхэллээ. Хурлыг бага хурлын гишүүн, шадар сайд Энхтүвшин даргаллаа. Хуралдааны эхэнд монгол ардын намын дарга Ухнаагийн Хүрэлсүх үг хэллээ. Намын даргын илтгэлийн хувьд олон нийтийн анхаарлыг хамгийн их татаж байгаа. Тэрээр монгол төрд болон нам дотроо их цэвэрлэгээ эхлүүлнэ гэдгээ мэдэгдэж байсан юм. Өнөөдрийн хуралдааны үеэр ч түүний байр суурь хэвээр байгаагаа илэрхийллээ. Тэрээр хэлэхдээ монгол ардын намыг хэн дуртай нь худалдаж авахыг хүсдэг болж. Төрийн томилгоо том компанийн оффис дотор зурагддаг болж. Газрын баялагийн хэдхэн гэр бүл өөрийн болгож, төрийн дээр суухыг санаархдаг, түүнийг дэмждэг ийм нам болон хувирсныг намын дарга Хүрэлсүх хэллээ. Үүнийг таслан зогсоохын тулд хатуу зогсоно гэдгээ ч мэдэгдлээ. Ерөнхий сайдын илтгэлд 60 тэрбумын асуудал багтсан. Энэ хэрэгт улсын их хурлын дарга Энхболдын нэр холбогдсон нь огцрох хангалттай шалтгаан гэдгийг хэлсэн байна. Төрийн албыг зарсан эсэхийг мэдэхгүй ч завдсан нь тодорхой. Тийм болохоор Энхболд даргыг их хурлын даргын өргөдлөө өгөөсэй гэж хүсч байна. Шударга ёсыг тогтоож, энэ бүхнийг цогцлоон байгуулахгүй бол хөлөг маань живнэ. Тийм учраас их хурлын дарга Энхболд, хотын дарга Батболд, улсын их хурал дахь бүлгийн дарга Хаянхярваа гуравт хариуцлага тооцох асуудлыг хөндөж олон удаа ярьсан. Харин шударга байдлын төлөө үүнийг ярьсны төлөө засгийн газар огцруулах асуудал хөндсөн нь цаашид энэ гурван хүнд итгэж болохгүйг бүрэн ойлгуулсан гэдгийг онцолсон юм.

Намын дарга илтгэл тавьж дууссаны дараа асуулт хариулт явагдсан байна. Нам доторх хагарал бутралыг эв зүйгээр шийдэх ёстойг гишүүд онцолжээ. Улсын ууган намын бага хурал хэвлэлийнхэнд хаалттай болж байна.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө