Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

“НЭХҮҮЛ” хөдөлгөөн УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардаж жагслаа

  Т.Бадамханд 2018-12-20 1588

Нам бус залуус нэгдэн нийлж өнгөрсөн сараас эхлэн Нэхүүл хөдөлгөөнийг өрнүүлээд байна. Албан тушаал, эрх мэдлээ ашиглан жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан улс төрчдөд хариуцлага хүлээлгэхээр ерөнхийлөгч, УИХ-ын дарга, ерөнхий сайдад албан бичиг хүргүүлсэн байдаг. 4000 гаруй залуучууд дуу хоолойгоо нэгтгэж Нэхүүл хөдөлгөөнд оролцож байгаа юм байна. өнгөрсөн сарын 14-нд тэмцлээ эхэлж байсан бол өнөөдрийн байдлаар “нэхүүл” хөдөлгөөнд 10 орчим мянган иргэн нэмэгдээд байгаа юм байна. Улс төрийн үүсээд буй нөхцөл байдлаас шалтгаалан хариуцлагаа ухамсарлаж ажлаа хүлээлгэж өгөх хүн нь УИХ-ын дарга Энхболд байх ёстой гэж тэд үзэж байна.

Улс эх орон, ард түмэн, ирээдүй хойчийнхөө төлөө хийж байгаа тэмцлээ шударга гэж тэд үзэж байна. Хэн нэгэн улс төрчийн захиалга, үүрэг даалгавраар тэмцээгүй гэсэн юм. Монгол улсад хууль хүн бүрт тэгш үйлчилдэг шударга нийгэм бүрэлдэн тогтох хүртэл зогсолтгүй тэмцэхээ “Нэхүүл” хөдөлгөөнөөс мэдэгдлээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө