Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Хотын даргад С. Амарсайханы нэрийг дэвшүүлж МАН-ын бүлэг дэмжжээ

  Т.Бадамханд 2019-01-16 596

Тэргүүлэгчдийн хурлаар нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн ээлжит бус хуралдааныг нэгдүгээр сарын 16-ны 9 цагт хуралдуулахаар товлосон 2 цаг гаруй хугацаанд хүлээлгэсэн хурал 11:20 цагт эхлэхээр төлөөлөгчид танхимд орж ирсэн. Өнөөдрийн ээлжит бус зургаадугаар хуралдаанаар дараагийн хотын даргыг томилох юм.

МАН-ЫН удирдах зөвлөлийн тогтоолыг НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Р. Дагва уншиж танилцууллаа. Тогтоолд НИТХ-ын дарга С. Амарсайханыг нэр дэвшүүлэхийг тусгажээ. Хотын даргад нэр дэвшиж буй С. Амарсайханы талаарх мэдээллийг танилцуулсаны дараа ИТХ-ын МАН-ын бүлгийн шийдвэрийг уншиж танилцууллаа. Шийдвэрт Улаанбаатар хотын даргад С. Амарсайханыг нэр дэвшүүлэхийг дэмжиж байна гэжээ. НИТХ-ын дарга хотын даргад нэр дэвшиж байгаа учраас ээлжит бус зургаадугаар хуралдааныг төлөөлөгч тэргүүлэгч Б.Батнасангаар удирдуулахаар боллоо.

Заалнаас ИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун өөрийнхөө нэрийг дэвшүүлээд байна.

Хуралд 45-аас 41 төлөөлөгч ирсэн байна. 2 төлөөлөгч гадаад томилолттой байгаа. 2 төлөөлөгч тодорхойгүй шалтгаанаар ирээгүй байна. 

МАН-ын бүлгээс завсарлагыг нэг цагаар сунгах хүсэлт тавьж түүнийг нь хурал даргалагч зөвшөөрлөө.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө