Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

УИХ-ын даргыг огцруулах саналтай гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэллээ

  М.Ариунжаргал 2019-01-21 2651

УИХ ын даргыг гишүүдийн олонхийн саналаар огцруулж болох хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногийн чуулганаар хэлэлцэн баталсан. Харин ерөнхийлөгч өөрөө өргөн барьсан эсэхээс үл хамаараад хориг тавих үгүйг тав хоног хүлээх хуулийн хугацаатай. Тиймээс энэ баасан гараг буюу 25- ны өдрөөс эхлэн хууль хэрэгжиж эхэлнэ. Хууль хэрэгжиж эхлэх өдөр УИХ- ын даргыг огцруулах саналаа хүргүүлэхээр өнөөдрөөс гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэлжээ. Мөн УИХ- ын даргыг ёс зүйн хариуцлага хүлээж огцрохыг шаардсан гишүүдийн төлөөлөл иргэд иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран төв талбай дээр суулт зарлаж байгаа.

Тэд өнөөдөр УИХ ын даргыг огцрохыг шаардсан 30 гаруй мянган иргэний гарын үсгийг УИХ- ын даргад хүргүүлсэн юм.

УИХ ын даргыг хуулийн хүрээнд огцруулсны дараа юу өөрчлөгдөх вэ гэдэг асуулт олон нийтийн дунд байгаа юм. Тиймээс УИХ-ын нэр бүхий гишүүд таван чиглэлд ард түмний дунд хэлэлцүүлэг өрнүүлэхээр болжээ. Уул уурхайгаас хараат эдийн засагтай манай улсын тухайд газрын хэвлийн баялаг, түүнээс олох орлогыг иргэд хэрхэн хүртдэг байхыг шийдэх нь нэн тэргүүний асуудал гэдгийг хэллээ. Энэ чиглэлд хууль санаачлахаас гадна  60 тэрбум, Засгийн газрын сангууд, Эрдэнэт үйлдвэр, Оюу толгой, Хөгжлийн банктай холбоотой олон асуудлыг хэлэлцэх юм байна.

Гишүүдийн зүгээс УИХ ын даргыг огцорсны дараа тэмцлээ зогсооно гэдэгээ мэдэгдлээ. Харин хуулийн хүрээнд УИХ-ын даргыг огцруулахад ямар нэг зохион байгуулалттай саад учруулсан тохиолдолд тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ гэдгээ хэлсэн юм. УИХ- ын даргыг огцорсны дараа төв талбай дээр хандиваар цугласан 40 гэрийг жагсаалд оролцож, суулт хийсэн иргэд дунд сугалаагаар өгөхөөр болжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө