Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Л. Болд: Би Хамарын хийдийн газрыг ашиглах лиценз өгч байгаагүй

  М.Ариунжаргал 2019-01-24 1013

Дорноговь аймгийн  Хамарын хийд орчимд 100 хувь хятад улсын хөрөнгө оруулалттай компани 2007 онд уул уурхайн олборлолт явуулах зөвшөөрлөө авч өнгөрсөн оноос-үйл ажиллагаагаа эхэлсэн хэмээн аймгийн засаг дарга нь мэдээлэлж байсан. Тэгвэл тус компанийн байрлуулсан шатахуун нөөцлөх сав, ажилчдын байр зэргийг нүүлгэн шилжүүлж тусгай зөвшөөрлийг нь цуцалсан байна.  Харин сүүлийн үед УИХ-ын гишүүн Л.Болд 2006 онд ашигт малтмал газрын тосны газрын даргаар ажиллаж байх үедээ хамрын хийд орчмын газрыг ашиглах лиценз олгож байсан гэх мэдээлэл цацагдаад байгаа юм.  

Түүнийг ажил авах үед манай улсад хяналтгүй олгосон лиценз тоогоо алдаж байсан гэдгийг онцоллоо. Хамарын хийд буюу энергийн төв нь Дорноговь аймгийн аялал жуулчлалын гол бүс төдийгүй нутгийн иргэдийн шүтээн болсон газар байдаг. 2007 онд тус газарт олборлолт явуулахаар олгогдсон лиценз 2009 онд цуцлагдсан ч өнгөрсөн онуудад ахин лицензийг сэргээсэн байна.

Тус аймагт дан ганц хамрын хийд биш түүхэн дурсгалт газруудад олборлолт явуулах хэд хэдэн асуудал гарсан талаар аймгийн засаг дарга мэдээллэж байсан юм. Тухайлбал Өргөн суманд байрлах Аргалын уул гэх газарт Австрали компани 2017 онд олборлолт хийх гэж байсныг нутгийн удирдлагууд зогсоон АМГТГ- т зөвшөөрлийн цуцлах хүсэлт хүргүүлжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө