Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Төрийн албанд 191 мянган иргэн ажиллаж байна

  А.Болдсайхан 2019-01-24 826

Төрийн албаны тухай шинэ хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан төрийн албаны зэрэг дэв тогтоох асуудлыг их хурал хэлэлцэж эхэллээ. Яам, агентлаг, газрын дарга нарын зэрэглэлийг шинэчилж байгаа юм. Тухайлбал авлигатай тэмцэх газрын дарга төрийн тусгай албан хаагчийн 4-р зэрэглэлд багтаж, цалин хөлс, хүлээх үүрэг, эрх мэдэл зэргийг тодорхой тусган өгчээ. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд дарга нарын зэрэглэлээс илүү хэт данхайсан төрийн албаны бүтцийг эргэн харах цаг болсныг хөндлөө.  

Дэлхийн өндөр хөгжилтэй улс оронд 100 хүнд нэг төрийн албан хаагч ноогддог бол манайд 13 хүнд нэг төрийн албан хаагч ноогддог байна. Тэгсэн хэдий ч төрийн үйлчилгээний хүртээмж муу, чанаргүй, хүнд суртал ихтэй гээд олон сул тал бий. Учир нь дэндүү олон дарга, түшмэдүүдтэй. Нэг хүн хариуцаад явчих асуудлыг таван салбар болгож таван дарга, алба хэлтэс гээд дэндүү данхар болгосон байгааг гишүүд шүүмжилж байна.

Төрийн албаа эхнээс нь дахин судалж, сургууль цэцэрлэг, цагдаа, эрүүл мэнд гээд нийгмийн гол салбарууддаа орон тоог нь нэмж, хэрэгцээгүй олон салаалсан албадуудыг хумих шаардлага байгааг онцоллоо.

Төрийн алба сайн ажиллаж байж төр хүчирхэг, иргэдэд хүртээмжтэй үйлчилж эхэлнэ. Ингэхдээ төрийн жинхэнэ болон мэргэшсэн албан хаагчдыг ажилласан жилээр нь үнэлж дүгнэдэг. Одоо цагт энэ бол хоцрогдсон ойлголт гэдгийг залуу гишүүн учрал хэлж байна. Ажилласан жилээр биш тухайн хүний мэдлэг, ур чадвараар дүгнэх цаг болсныг онцоллоо.

Өнөөдөр манай улсад 191 мянган төрийн албан хаагч байна. Үүний 135 мянга нь үйлчилгээ, 37 мянга нь төрийн тусгай, 19 мянган албан хаагч нь төрийн захиргааны байгууллагад ажиллаж байна.

 

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө