Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

УИХ-ын даргыг огцруулах бичгийг маргааш өглөө өргөн барина

  М.Ариунжаргал 2019-01-24 1349

УИХ ын даргыг огцруулахад 38 гишүүн гарын үсэг зурсан тохиолдолд өргөн барих нөхцөл бүрдэнэ. Тиймээс УИХ ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ УИХ ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тогтоолын төсөлд гишүүдийн гарын үсгийг өнгөрсөн даваа гарагаас цуглуулж эхэлсэн.

Өнөөдрийн байдлаар  тогтоолын төсөлд 39 гишүүн гарын үсэг зурж маргааш өглөө 9 цагт өргөн барихаар болжээ. Хуулийн дагуу бол УИХ ын гишүүдийн ердийн олонх буюу 39 гишүүн гарын үсэг зурсан тул чуулганаар хэлэлцэх эрх зүйн орчин бүрдэж байна.

УИХ дахь ардчилсан намын бүлэг УИХ ыг тарааж, ээлжит бус сонгууль товлох зарлахаас бусад тогтоолд гарын үсэг зурахгүй гэх шийдвэр гаргасан. Харин УИХ ын гишүүн Я.Санжмятав тогтоолын төсөлд гарын үсэг зурсан байна. Улсын их хурлын даргыг огцруулах асуудлыг өнгөрсөн жилээс эхлүүлсэн. Гишүүдийн бойкот, жагсаал цуглаан, үндэсний аюулгүй байдлын зөвлөл хүртэл хуралдсан ч хуулийн гаргалгаа байхгүй гэдэг шалтгаанаар өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй ирсэн юм. Тэгвэл маргааш өглөө улсын их хурлын нэр бүхий гишүүд их хурлын даргыг огцруулах бичгээ өргөн барих гэж байна. Өргөн барьсан тохиолдолд дэгийн хуулиар хэлэлцэх асуудлуудын хамгийн эхэнд орж нэн яаралтайгаар хэлэлцэх юм. 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө