Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Л. Энх-Амгалан: Намрын чуулганы хугацааг наанадаж 14 хоног сунгах шаардлагатай

  Г.Бадамлянхуа 2019-01-24 1052

УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн 23 хууль тогтоомжийн төсөл байсан ч ердөө тавыг нь хэлэлцэн шийдвэрлэжээ. Учир нь УИХ ын даргын суудалтай холбоотойгоор байнгын ажиллагаатай парламент 2 сар орчим гацаж нэгдсэн чуулган долоон удаа хуралдаж чадаагүй юм. Харин одоо УИХ-ын даргын суудалтай холбоотой асуудал хуулийн гаргалгатай болсон хэдий ч УИХ-ын нэгдсэн чуулган  завсарлахад 10 хүрэхгүй хоног үлдээд байна. Тиймээс парламент хуралдаж чадалгүй гацсан хугацаанд хэлэлцэгдээгүй олон хуулийн төслөө хэлэлцэх хэрэгтэй хэмээн ерөнхийлөгч намрын чуулганыг сунгах санал илгээсэн. Чуулганы хуралдааныг сунгах хэрэгтэйг УИХ ын дэд дарга онцолж байна.

Шийдлээ хүлээж байгаа олон чухал хуулийн төслийг хаврын чуулган хүртэл хүлээлгэхээс өөр аргагүй болоод байгаа. Намрын чуулганыг сунгах саналыг Ерөнхийлөгч илгээсэн ч УИХ-ын чуулганы хугацааг сунгаж ээлжит бус чуулган зарлах эрх зөвхөн УИХ ын даргад хадгалаастай.  харин чуулганы нэгдсэн хуралдааныг сунгах шаардлагатай эсэх талаар гишүүдийн байр суурийг тодрууллаа.

Чуулганы хугацааг зайлшгүй сунгаж шийдэл хүлээж байгаа тулгамдсан асуудлуудыг  хэлэлцэх шаардлагатай гэдгийг зарим гишүүд онцоллоо. Намрын чуулганы хугацааг сунгах эсэх асуудлыг УИХ ын даргын дэргэдэх зөвлөл хэлэлцэн шийдвэрлэх юм. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө