Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Л.Болд: Ардчилсан нам “коммунист” болсон болохоор би гарна...

  А.Болдсайхан 2019-02-02 1286

Улсын их хурлын гишүүн Л.Болд өнөөдөр нэгдсэн чуулганы танхимд ширээ нүдэж эсэргүүцлээ илэрхийллээ. Тэрээр намаасаа гарах өргөдлөө намын удирдлагууддаа хүргүүлээд байгаа юм. Намаас гарна гэдэг бол улсын их хурал дахь бүлгээсээ хасагдана гэсэн үг. Хасахын тулд их хурлын дарга бүлгийнх нь шийдвэрийг уншиж танилцуулах ёстой юм. Харин бүлгийн шийдвэр нь ирээгүй байгааг их хурлын дарга хэлснээр болд гишүүн ширүүхэн байр суурь илэрхийллээ

Оны өмнө засгийн газрыг огцруулах асуудал үүсэхэд ардчилсан нам дэмжинэ гэсэн улстөрийн шийдвэр гаргасан. Харин үүнийг ардчилсан намын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар дэмжихгүй гэдгээ илэрхийлж эсрэг кноп дарсан юм. Тийм учраас ардчилсан нам Ж.Батзанданг намаас хөөж, Л.Болд гишүүнийг ардчилсан намаас нэр дэвших эрхийг нь 4 жилээр хассан юм. Энэ шийдвэрийг Л.Болд гишүүн хүлээн зөвшөөрөгүй. МАНАН-ийн нэг хэсэг болсон ардчилсан намаас гарна гэдгээ илэрхийлж хүсэлтээ явуулаад байгаа юм. Харин өнөөдрийг хүртэл энэ хүсэлтийг нэгдсэн чуулганд уншиж танилцуулахгүй байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж тэрээр үзлээ.

Улсын их хурлын тухай хуулиар нам эвсэл 8 гишүүнтэй байж бүлэг байгуулдаг. Бүлэгтэй болсноор хэлэлцэж байгаа хууль тогтоолын төслөөр завсарлага авах, байр сууриа нэгтэн оролцох зэрэг боломж бүрддэг юм. Харин ардчилсан намын бүлэг өнөөдөр найман гишүүнтэй байгаа. Хэрвээ Л.Болд гишүүн бүлгээс гарвал ардчилсан нам улсын их хуралд бүлэггүй болох юм. 

Ардчилсан намын дүрмээр гишүүнийг хасах шийдвэрийг анхны бүртгүүлсэн хороо гаргадаг байна. Болд гишүүний хувьд хан-уул дүүргийн намын хороонд бүртгэлтэй 30 хоногийн дотор шийдвэр гарна гэдгийг намын дарга нь хэллээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө