Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

БСШУС-ын сайдаар Ё.Баатарбилэг гишүүнийг томиллоо

  С.Золбоо 2019-02-02 1477

БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг огцруулах саналыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн оны 12 дугаар сарын 04-нд УИХ-д өргөн мэдүүлсэн. Уг асуудлыг УИХ-ын чуулганы энэ сарын 01-ний хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн юм. Тиймээс Ерөнхий сайд У.Хүрэлсүх БСШУС-ын сайдаар Ё.Баатарбилэгийг нэр дэвшүүлсэн.

Тэгвэл чуулганаар БСШУС-ын сайдаар Ё.Баатарбилэгийг томиллоо.

Төгссөн сургууль, мэргэжил:

·  1991 онд Цэцэрлэг хотын 8 жилийн дунд сургууль

·  1993 онд Цэцэрлэг хотын 2-р дунд сургууль

·  2002 онд МУИС-ийн нийгмийн факультет, түүхч археологич-антропологич

·  2004 онд МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийг магистр

 

Ажилласан байдал:

·  2002-2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт референт, ахлах референт, Ерөнхийлөгчийн шадар туслах

·  2009-2010 онд ХХААХҮЯ-ны сайдын зөвлөх

·  2010-2012 онд Архангай аймгийн Засаг дарга

·  2012-2016 онд Архангай аймгийн ИТХ-ын төлөөлөгч

·  2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

·  2017 оноос Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө