Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав тойргийнхоо иргэд сонгогчидтой уулзаж, ахмадууддаа сар шинийн хүндэтгэл үзүүллээ

  Ө.Отгонбаатар 2019-02-08 721

УИХ-ын гишүүн Цэдэнгийн Гарамжав жил бүрийн сар шинийн өмнө тойргийн ахмад настнуудаа хүлээн авч уулзаж төр засгийн бодлого шийдвэр, тойрог орон нутагт хийсэн ажлынхаа талаар тайлан мэдээлэл өгч, сонгогчдынхоо санал бодлыг сонсдог уламжлалтай билээ. Уулзалтын үеэр ахмадууд өнөөгийн улс төрийн нөхцөл байдал, төр засгаас ахмадуудад зориулан явуулж байгаа бодлого шийдвэрийн талаар сонирхсон байна.

УИХ-ын 71-р тойрог буюу СХД-ын 12-оос 17, 30, 31-р хороод нь гэр хороолол, орон сууцны хороолол хослосон онцлогтой тойрог. Сургууль цэцэрлэгийн хүртээмж муутайгаас олон зуун хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй, сургуулиуд нь нэг ширээнд 3 сурагч сууж ачаалал нь хэтэрсэн зэрэг асуудлууд байгаа юм. Харин 2016 оноос эхлэн тойргийнхоо 6 цэцэрлэгийн ашигладаггүй сэрүүн өрөөг анги болгон тохижуулж 200 гаруй хүүхдийг цэцэрлэгт хамруулжээ. Мөн ирэх онд дахин 7 цэцэрлэгийн сэрүүн өрөөний өргөтгөл хийгдэхээр төлөвлөөд байгаа юм. Харин гэр хороололд 150 хүүхдийн хүчин чадалтай анхны эко цэцэрлэгийг төсвийн бус хөрөнгөөр барьж ашиглалтанд оруулснаар хорооныхоо 18 иргэнийг ажлын байраар хангаад байна. Энэ жил тус тойрогт огт сургуульгүй 31-р хороонд 320 хүүхдийн суудалтай сургуулийн барилга, 200-240 хүүхдийн 4 цэцэрлэгийн ажил эхлэнэ. Ингэснээр нийт  1500 орчим хүүхдийг цэцэрлэгт хамруулахаар төлөвлөжээ. Мөн гэр хорооллын хүчдэлийн уналттай 3000 гаруй айл өрхүүдийг цахилгааны найдвартай эх үүсвэртэй холбох дэд өртөө, дэд станцуудыг барьж ашиглалтад оруулжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө